МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Энэ талаар АТГ-ын ОНХМХА-ны мэргэжилтэн Т.Мөнхтунгалаг “Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан. Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ” гэх мэдээллийг өглөө.
Н.Энхбаярыг дараах хуулийн заалтуудаар шалгаж хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх юм байна.
133 дугаар зүйл: Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
148 дугаар зүйл: Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах
148.4. Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
268 дугаар зүйл: Хээл хахууль авах
268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Ц.Соёл-Эрдэнэ fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МАН-Энхбаярийгаа цагаатгах шударга ажилд н туслаачээ Саяхан та нар гөлөг царайлаад Энхбаярын араас нохой шиг шарвалзаж бйсан шдээ Үүний оронд Элбэгдорж Батүүлийг брь шалгаад шоронд нь явуулаачээ