Нэймар 125 мянгын торгууль төлнө
“Барселона” багийн довтлогч Нэймар 2007-2008 онуудад нутгийнхаа “Сантос” багт тоглож байхдаа татвараа нуун дарагдуулсны торгууль 460 мянган бразил реал (125 мянган евро) төлөхөөр болжээ.
Уг торгуулийг 2014 онд шүүхээс ноогдуулсан ч өнөөдрийг хүртэл давж заалдсаар төлөөгүй байсан аж.
Мөн энэ оны гуравдугаар сард “Сантос”, “Барселона” болон “Nike” компанитай байгуулсан будлиантай гэрээнүүдээсээ болж татвараас зайлсхийсэн хэрэгт орсон билээ. Энэ хэргийн улмаас, бултуулсан гэх 32 сая еврог төлөх яланд унаж магадгүй байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
URL: