Хөрөнгө оруулалтын элчүүд хэн бэ?

Мобиком корпораци, Голомт банк, Вагнер Ази, Худалдаа хөгжлийн банк, JICA олон улсын байгууллага, нийтлэлч Баабар…Тэд Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийг гадаад ертөнцөд таниулан сурталчилж, олон улсын хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаанд онцгой дэмжлэг үзүүлсэн Хөрөнгө Оруулалтын Элчүүд юм.

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөө бүхий хувь нэмэр оруулж буй Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газрын 15 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа бөгөөд энэ сарын 10-ны өдөр болсон тус газрын 15 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр дээрх элчүүдийг тодруулжээ.

Гадаадын Хөрөнгө Оруулалтын газар үүсгэн байгуулагдснаасаа хойш өнөөдрийг  хүртэл дэлхийн 106 орон, тусгай статус бүхий бүс нутаг, Дэлхийн хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагуудын холбооны гишүүн 256 байгууллагатай идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах, нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад хууль эрх зүй, бизнесийн орчинг сурталчлан таниулах чиглэлээр үе шаттай ажлуудыг хийсээр иржээ.

Манай улсад орж буй гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, 2011 оны III улирлын байдлаар өссөн дүнгээр 5,8 тэрбум ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт төвлөрүүлж байгаа хөрөнгийн хэмжээ сүүлийн 15 жилийн өссөн дүнгээр 5 их наяд 250 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна.

sonin


URL:

Сэтгэгдэл бичих