Гишvvд мєнгє амлахгvй гэдгээ сэргэлэнтэн умартаж байна

Тєрийн эрх барьж байгаа эрх баригч намууд буланд шахагдаж єнгєрєгч гуравдугаар сарын 22-нд “ирэх сонгуулиар мєнгє амлахгvй” гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Угаасаа єнгєрсєн сонгуулиар нийлээд амлачихсан 2.5 сая тєгрєгєє давж амлаж чадахгvй учраас тэд дvv нараа уруу татаж мєнгє амлахгvй гэсэн санамж бичигт гарын vсэг зуруулж санаагаа
бага ч болов амраав. Мєнгє амлаад яаж будилж байгааг бид бэлхэнээ харж байна. Хамаг халаасаа сэгерэн байж тав гурван тєгрєг єгч байна даа. Эрх баригч намууд мєнгє амлахгvй гэж єєрсдийнхєє бурууг цагаатгаснаас хойш хагас жил єнгєрч, одоо сонгууль болоход хагас жил гаруйхан хугацаа vлдэж байхад нєхдvvд санамж бичигт гарын vсэг зурснаа умартах боллоо. Умартахдаа сэргэлэнтэн умартаж байна. Учир нь бэлэн бусаар мєнгє амлаад эхэлчихсэн гэдгийг хєдєєгийн ард тvмэн дуулгаж байгаа юм.

Хаврын чуулган завсарласнаас хойш гишvvд маань саяхныг хvртэл тойрогтоо ажиллалаа. Ийн явж байхдаа тэд иргэдийн асуудлыг газар дээр нь бэлэн бусаар шийдэж явжээ. Тэд ийн ярьдаг гэнэ. Энэ жилийн тэрбум ч барагдлаа даа. Гэхдээ яахав vлдэгдэл жаахан юмаа энд єгье. Ирэх жилийн тэрбумаасаа тєдийг єгнє. Тэгээд ч хийе гэх бєгєєд бvр тэрбумаасаа тэдний ч хvvхдийг сургана гэж бэлэн бус амлагааг хийж яваад иржээ. Ийн явах зуураа гарын бэлгээс эхлээд гэр орон гээд олгоогvй зvйл байхгvй. Орон гэргvй нэгэнд гэр єгч буян болж байгаа нь сайн хэрэг ч vнэн хэрэгтээ огт гэр орон хэрэггvй газар олгож байгаа жишээг ч дуулгасан юм. Нєгєє талд гишvvд мєнгє амлаж болохгvй учраас мєнгє тарааж олгох ёстой нийгмийн хэсэгт аймаг сумын дарга нарыг дайчилж байгаа аж. Тэд єєрсдєє єгєхгvй ч цаад хурган дарга нар нь эрхэм гишvvнийх гэдгийг нь эвтэйхнээр ойлгуулаад саналын хуудсаа баталгаажуулаад авдаг аргачлалыг ирэх сонгуульд хэрэгжvvлэхээр болжээ.

Буруутгах арга алга. Ерєєсєє мєнгє тарааж байгаатай ялгаагvй зvйл болох нь. Хэлбэр нь арай єєр болохоос агуулга нь яг л ижил юм. Уг нь тэд ард тvмний ємнєєс бодлого хэрэгжvvлэх ёстой улс болохоос юм тараах ёстой биш шvv дээ.

Гэм нь гишvvдэд жаахан тєвєгтэй, дамжлага ихтэй, зарим дамжлага нь найдвар муутай, замаас ньхусна, хагасыг нь завшина. Нєгєє талаар бэлэн мєнгєндєє дуйх бэлэг сэлт тээх гээд ажил их бий. Энэ бэлэн бус амлагаа хєрєнгє оруулалт нэрийн дор ч тараагдаж эхэлнэ гэдгийг ажиглагчид ярьж байна. Одоо бvр тєсвєєр дамжуулан амлалтаа биелvvлэх гэсэн шантаанж тєрийн ордноор нэг тэнэж явна. Яг одоо хэлэлцэж байгаа тєсвийн тодотголоор Дорнодод хилийн боомт шинэчлэн засах нэрийн дор Дорнодын гишvvд, Ханги Мандалын боомтыг засч шинэчлэхэд Дорноговийн гишvvд, Дулааны цахилгаан станц шинэчлэхэд Увсын гишvvд, мєн Дулааны цахилгаан станц шинэчлэхэд Ховдын гишvvд гээд бvгд л тэрбум тэрбумаар нь саналаа шургуулжээ.

Саяханы Тєсвийн байнгын хорооны хурал дээр тєсвийн тодотголын тухай хэлэлцээд муудалцаж байгаа нь ерєєсєє л энэ бэлэн бус амлагааг хэрэгжvvлэх тухай биз дээ. 2011 оны улсын тєсєвт Ховд, Увс аймгийн Дулааны цахилгаан станцийг шинэчлэн засварлахад тус бvрт нь 5.5 тэрбум тєгрєг тєсєвлєсєн байгаа юм.

Гэтэл Засгийн газраас єргєн мэдvvлсэн тєсвийн тодотголд Увсын Дулааны цахилгаан станцыг шинэчлэх 5.5 тэрбум тєгрєг дээр найман тэрбум тєлєвлєгдєн орж иржээ. Vvнийг Засгийн газарт ажилладаг Увсын сайдууд шургуулчихсан нь тодорхой. Сонгуулийн ємнєх жилийн тєсвийн тодотгол ийнхvv эрх мэдлийн хvрээнд сонгуулийн тєсєв болон хувирч байх шиг. Ингээд Увсын сайдууд дулааны цахилгаан станц нэрийн дор 13.5 тэрбум тєгрєгийг тєсвийн тодотголоос нутаг руугаа татчихлаа. Мэдээж тєсвєєс мєнгє гулсаад ороод очихоор угтаж авдаг, ажлыг нь нугалдаг нєхєд бий. Єєрєєр хэлбэл тэр мєнгийг єєрсдєдєє ашигтай зvйлд тєсєв илvудvvлэн завшигчид бий гэсэн vг. Тэр нь Ц.Нямдорж сайдын баруун гар АДасчихэр. Увсын Засаг ноёныг болох бvтэхгvйгээр нь Монгол даяар мэдэх болжээ. Ер нь ингэхэд нэмэж тєлєвлєсєн найман тэрбум тєгрєг ирэх сонгуулийн бэлэн бус амлагааны мєнгє байхыг хэн vгvйсгэх юм. Энэ бvгдийг 5.5 тэрбум тєгрєг Ховд руу тєлєвлєчихсєн С.Бямбацогт гишvvн сєхєж хэрvvл хийсэн шvv дээ. Бодоход мань гишvvн єєрийнхєє бэлэн бус амлагааны мєнгийг тэдэн шиг авах гэсэн хэрэг. Энэ мэт зvйл зєндєє єрнєнє гэдгийг ажиглагчид аль хэдийнээ тунгааж амжижээ.

С.Баяр

mongoliin medee


URL:

Сэтгэгдэл бичих