ХАЛКИЙГ 56 САЯ ЕВРОГООР ШАНХАЙН БАГ АВЛАА
Хятадын “Шанхай Тэллейс” баг бразил довтлогч Халкийг ОХУ-ын “Зенит”-ээс 56 сая еврогоор худалдан авчээ. Энэхүү үнэ дээр 2 сая еврогийн бонус нэмэгдэхийн зэрэгцээ бразил хөлбөмбөгч жилдээ 20 сая еврогийн цалин авах гэнэ. 29 настай Халк өнгөрсөн улиралд Оросын лигт 27 тоглолтод гарч, 17 гоол оруулж, 18 гоолын дамжуулалт өгсөн юм.
Р.Гэгээ
URL: