С.Баярцогтыг тахисан АН-ынхан
Оффшорчдыг намаасаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн хэвлэл мэдээлэлээр ярьж байсан АН-ын тэргүүнүүдийн үг иргэдийн бухимдлыг дарах түр зуурын худал хуурмаг шоу байсан уу. Энэ асуултад УИХ-ын дарга З.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хариулах цаг болжээ.
Учир нь Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны 33-р хуралдаанаар УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарыг 100 хувийн саналаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх мандат олгосон аж. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг 83 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болсон гэнэ.
Ийнхүү УИХ-ын сонгуулийн 25, 26, 27- р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчид тодорхой болсон бөгөөд Оффшорчдоо сэм дэмжсэн намын дарга УИХ-ын чуулганаа түргэвчилэн завсарлуулсан байх нь гэсэн хардлага төрөөд байна. Учир нь сөрөг хүчин нь түүний “ОФФШОРЧДЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ” гэж хэлсэн үгэн дээр ам асуухаас айсан хэрэг биз ээ.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
URL: