“SCTECM” компанийн захирал Ли Жоён Ёлыг цагдан хорьжээ
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэр барьж төмөр замын хөрөнгөнөөс хувьдаа завшсан хэрэгт шалгагдаж байгаа БНСУ-ын иргэн “Самсунг Си Энд ти” ХХК-ны охин компани болох “SCTECM” компанийн захирал Ли Жоён Ёлыг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Эрхзүйн чадамжгүй, эзэн холбогдогчгүй дээрх компани нь хуурамч зохиомол нэртэй манайд орж ирээд Засгийн газрыг хуурч мэхэлж байгаад хоёр том мега төслийг нь хэрэгжүүлэхээр хөрөнгийг нь гаруулан авсан хэрнээ төмөр зам бариагүй гэдэг асуудал үүсээд удаж байгаа юм.
Тиймээс Ли Жоён Ёлыг Монголын төмөр зам барих хөрөнгийг залилан мэхэлж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдож эхэлжээ. Хамгийн аюултай нь дээрх “SCTECM” компани нь Монголд төмөр зам, нисэх онгоцны буудал барих тусгай зөвшөөрөлгүй байсан ноцтой баримтыг нь эх сурвалжууд дэлгэсэн байгаа юм.
О.Сайхан
URL: