Хүн гишгэсэн эмэгтэй цагдааг шалгаж байна
Согтуу иргэнийг баривчлахдаа газар хэвтүүлэн дээр нь нэг хөлөөрөө гишгээд зогсож буй цагдаагийн ажилтны зураг цахим сүлжээгээр тархаж хүмүүсийн эгдүүцлийг хүргэлээ. Согтуу хөлчүү агсам согтуу тавьсан ч хүнд ингэж хандаж болохгүй хэмээн шүүмжилж байсан юм. Мөн тухайн цагдааг хэн гэдэг, аль албанд ажилладагийг нь тодруулж, хариуцлага тооцохыг шаардсан юм. Албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн хэн болохыг тодруулсан. Манай цагдаагийн үндсэн ажилтан биш. Энэ жил сонгон ажилд орсон олон нийтийн цагдаа байна лээ. Одоогоор Улаанбаатар хотын цагдаагийн газарт албаны шалгалт хийж байгаа” гэлээ.
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2013 оны долдугаар сарын 5-нд батлагдсан Монгол улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлгийн 24 дүгээр зүйлд Олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулах эрх зүйн үндсийг тодорхойлж өгсөн. Энэ дагуу нийт 400 гаруй иргэдийг сонгон шалгаруулалтад оруулж улмаар 200 гаруй иргэнийг шалгаруулан 355 мянган төгрөгөөр цалинжуулан ажиллуулдаг аж.
TIME.MN
URL: