Дөрвөн гишүүн чуулганы нээлтийг ямар нэгэн шалтгаангүйгээр тасалжээ
УИХ-ын намрын чуулган өчигдөр нээлтээ хийж гишүүд ажилдаа ороод буй.
Гишүүдийн хувьд Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох нь бүгд л эрхэм үнэ цэнэтэй. Учир нь тэд ард түмний дунд өдөр тутам мөрдлөг болж буй хууль, дүрмийг хэлэлцэн баталдаг хүмүүс.
Өчигдрийн чуулганы нээлтээс харж байхад багагүй тооны гишүүн хуралдаанд оролцоогүй байна.
Тухайлбал 76 гишүүнээс Д.Дамба-Очир, Л.Гүндалай, Д.Загджав, Э.Мөнх-Очир нарын дөрвөн гишүүн хуралдааныг ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүй тасалсан. Б.Батбаяр, Л.Болд нар гадаадад, Ц.Дашдорж орон нутагт томилолттой бол Ц.Шинэбаяр гишүүн өвчтэй байгаа ажээ.
Томилолттой, өвчтэй чөлөөтэй нь дүүрч гэхэд ямар ч шалтгаангүйгээр УИХ-ын чуулганыг нээлтнээс нь эхлээд таслаад байгаа гишүүдийг сонгогчид сайн нүдлээд авах нь зүйн хэрэг байх. Дахин хэлэхэд энэ бол Д.Дамба-Очир, Л.Гүндалай, Д.Загджав, Э.Мөнх-Очир нар билээ.
Энэ долоо хоногт Байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдаж хуваарь ёсоор пүрэв, баасан гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаантай.
Байнгын хороод, ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай гээд олон чухал хуулийн төслүүдийг байнгын хороодоор хэлэлцэж байна.
Б.Тэлмэн
URL: