Мөргөлдөөн ширүүсч байгаа ч дайн болох магадлал бага

0_9c160_4fbba024_XXXLАрмен үндэстнүүд голлон оршин суудаг Уулын Карабах Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч, салан тусгаарласан юм. Уулын Карабахтай холбоотой хоёр улсын хооронд өрнөсөн дайны улмаас 1991-1994 оны хооронд 30 мянга гаруй хүн амь эрсэдсэн.

Газрын тосны арвин нөөцгэй Азербайжан Улс барууныг баримталдаг бол Армен Улс Оросыг түшиглэдэг. Бүс нутагт 1994 онд дайн дууссанаас хойш Уулын Карабах Армений салан тусгаарлагчдын мэдэлд байсан аж. Хоёр талын зөрчип мөргөлдөөн 1980-аад оноос эхтэй бөгөөд ЗХУ задарсны дараа 1991 онд томоохон хэмжээний дайн гарч 30 мянган хүн амь үрэщсэн билээ.

Уулын Карабах нь Азербайжан Улсын автономит муж байсан ба Зөвлөлт Холбоот Улсын сепаратизм буюу салан тусгаарлах бодлогыг Уулын Карабахын Бүгд найрамдах Улс баримталдаг юм. Уулын Карабах Азербайжаны харьяанд орохоос өмнө Армений бүрэлдэхүүнд байжээ. Уулын Карабахын автономит муж 1991 онд Уулын Карабахын Бүгд найрамдах Улс хэмээн бие даан тунхашасан билээ. Харин тэдний үйлдлийг Азербайжаны парламент хууль бус гэж үзээд Уулын Карабахын өөртөө засах статусыг цуцалжээ. Удалгүй Азербайжан,Уулын Карабахын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхлэв. Байлдааны уршгаар 15 мянган хүн амь үрэщзж, олон арван мянган хүн дүрвэгч болжээ. Энэ зэвсэгт мөргөлдөөний үеэр Азербайжан Уулын Карабахыг түүнтэй зэргэлдээ долоон районы хамт хяналтаасаа алдсан юм. ТУс улс нутаг дэвсгэрийнхээ 20 хувийг алдсан гэж үздэг. Гал зогсоох тухай хэлэлцээрийг 1994 оны тавдугаар сарын 12-нд Бишкек хотноо байгуулжээ. Уулын Карабахын асуудлыг шийдвэрлэх тухай хэлэлцээг 1992 оноос эхлэн 16 жилийн турш Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлгийн хүрээнд хийж байгаа боловч Ууяын Карабахын статусын тухай одоо болтол тохиролцож чадаагүй байна.

Азербайжаны тал уг асуудлыг тус орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэвээр хадгалах үндсэн дээр шийдвэрлэх ёстой гэсэн зарчмыг хатуу баримталж байгаа бол Армений тал ард түмний өөртөө засах эрхийг хүндэтгэх зарчмын дагуу, Уулын Карабахын ард түмний хүсэл зоригийг харгалзан шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа хамгаалж байгаа юм. Зэвсэгт мөргөддөөний идэвхтэй үед Азербайжаныг Турк дэмжин Армений хил залгаа нутагт цэргийн томоохон хүчийг барин шахалт хийж байжээ. Тэр цагаас хойш Азербайжан, Турк хоёр цэргийн салбарт нягт хамтран ажиллаж иржээ. Азербайжаны армийн хошуучаас дээш цолтой ахлах офицерүүд Туркийн цэргийн сургуулиудаар дамжин суралцаж, дадлага хийсэн байдаг.

Уулын Карабахын энхийн зохицуулалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дахь Минскийн групп хариуцдаг бөгөөд Орос, АНУ, Франц нь тус группыг толгойлдог. Уулын Карабахын 1991-1994 оны зэвсэгт сөргөлдөөнд Азербайжаны 11.5 мянган цэргийн апбан хаагч үрэгдсэн гэх ёсны мэдээлэл бий. Харин нийгэм судлаач Владимир Мукомель “Сөргөлдөөний бүхий л хугацаанд хоёр талаас нийлээд 24 мянган хүн амь үрэщсэн” гэж тооцоол-жээ. Мөн сөргөлдөөний үеэр нийт сая гаруй хүн бүс нутгаас дүрвэсэн юм. Энэ сарын 2-нд Азербайжаны цэргүүд стратегийн чухал ач холбогдолтой хоёр өндөрлөгт пуужин харвагч, их буу байрлуулснаар Азербайжан болон Армений талууд дахин мөргөлдөх уурийг тавьсан юм.

Кавказын Уулын Карабахын бүс нутагт азербайжан болон армен цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарснаас 60 гаруй хүн амь үрэгдсэн. Одоогоор хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй хэвээр байгаа бөгөөд өчигдрөөс эхлэн Карабах бүсэд чимээгүй өдөр зарласан байна.

“Хоёр тал сөргөлдөөний үеэр амиа алдагсдынхаа тоог гаргахын тулд хэсэг хугацаанд чимээгүй өдрийг зарласан” хэмээн Азербайжаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Өнгөрөгч долоо хоногт сөргөлдөөний үеэр Азербайжан улсын 31 цэрэг, хоёр энгийн иргэн, Армен Улсын 35 цэрэг, долоон энгийн иргэн амиа алдсан” хэмээн Батлан хамгаалахын сайд Викгор Аристамян мэдэгдсэн билээ. Олон улсын “Улаан загалмай” нийгэмлэг амиа алдагсдын тоог гаргаж, өнөөдөр эцсийн байдпаар хоёр талд танилцуулах юм. Армен Уулын Карабахаас цэргийн хүчээ гаргасан тохиолдолд л байлдааны ажиллагаа зогсоно гэж Азербайжаны тал мэдэгдсэн. Харин Армен энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй. Түүнчлэн Армений Ерөнхийлөгч Серж Саргсян Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх болно. Улмаар цэргийн хүчээр тусална гэж мэдэгдсэн. Энэ бүгдээс үндэслэн тус бүс нутагт байлдааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа өрнөх магадлал их байна гэж ОХУ дүгнэж байгаа ч Барууны шинжээчид хэдийгээр мөргөлдөөн ширүүсч байгаа ч дайн болон өргөжих магадлал бага хэмээн үзэж байна.

 

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих