NBA: Игуадола хөрөнгийн зах зээлд суралцаж байна
NBА ажил хаялт зарласан энэ цаг мөчид тоглогчид сонирхолтой зүйлийг хийсээр… Энэ мөчид Филадельфиа 76-чуудын хамгаалагч Андре Игуадола хөрөнгийн зах зээлийн сургалтанд хамрагдаж, зөвлөгөө авч явна.
Тэрээр Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлийн бирж дээр очиж санхүүгийн төлөвлөгөө зохиосон бололтой. Хэрвээ ажил хаялт үргэлжилсээр байвал тэрээр энэ салбарт ч хүч үзэхийг үгүйсгэхгүй ажээ.
Тэрээр энэ тухайд:
-“Би зах зээл дээр юу болж байгааг үргэлж сонирхсоор ирсэн. Багийнхаа хэсэг нөхдийн хамт буюу Жэйсон Капоно, Спэнсэр Хавэс нар ч мөн үүнд сонирхолтой. Мөн USA Today, Wall Street Journal-ийг байнга уншиж байдаг, E-Trade-д данстай учраас үргэлж үүнд сонирхолтой байсаар ирсэн”
-“Сагсан бөмбөг бол амьдралын жижигхэн цонх гэдгийг ойлгож байна. Гэхдээ би амьдралаа илүү өргөн болгомоор байна” хэмээн ярьжээ.
Игуадолагийн хувьд энэ жил 13.5$ саяыг багаасаа авах бөгөөд одоогийн NBА-ын ажил хаялтыг хөрөнгийн зах зээлтэй холбож “тэрбумтнуудын эсрэг саятнууд” зогсож байна. Иймээс энэ байр сууринаасаа бид хөдлөхгүй хэр удахыг илтгэх байх хэмээн тайлбарлажээ.
Энэхүү ярилцлагыг өгөхийн сацуу Игуадола NBА-ын тухай далайн чанадад тоглох бодолтой болохоос нь өмнө ажил хаялт зогсоно гэж найдаж байгаа ажээ. Үүнийх нь тухайд түүний төлөөлөгч Роб Пэлинка:
-“Бидний гол зорилго бол сагсан бөмбөг тоглож, тоглолт алгасахгүй байхыг хүсч байгаа явдал юм. Гэхдээ бид амьдрахын тулд сонголтуудаа байлгасаар байх хэрэгтэй. Бид юу ч хийлгүйгээр нэг жилийг хоосон өнгөрүүлж болохгүй” хэмээжээ.
Яг одоогийн нөхцөл байдалд хөгжөөн дэмжигчид, тоглогчид бүгд NBА эхлэхийг хүсч байна.
Г.Зол-Эрдэнэ
URL: