У.Болт: ”Рио-2016” миний сүүлийн Олимп
Олимпийн 6 удаагийн аварга Усэйн Болт “Рио-2016″ түүний хувьд сүүлийн Олимпийн наадам байх болно хэмээн мэдэгджээ. “Риогийн Олимп бол миний хувьд сүүлчийнх байх болно. Ахиад 4 жил Олимпийн наадмыг хүлээж, оролцох хэмжээний хөшүүрэг надад үлдэхгүй л болов уу. Энэ бол их хүнд. Мэдээж Бразилд онцгой амжилтад хүрвэл бодлоо өөрчилж болох л юм. Миний хамгийн том хүсэл маань ахин 3 алтан медаль хүртэх. Би энэ л зорилгынхоо төлөө бүхнээ дайчилж байна. Энэ бол гол зорилго. Бас мөрөөдөл” хэмээн ярьжээ.
URL: