Жиргээ: Г.Эрдэнэтунгалаг- Заваан зангаа заснаа

d4f2sd4fd2s

Өчигдөр машиндаа найзыгаа хүлээгээд сууж байтал машины урд муу хувцастай, нэлээд удаан усанд ороогүй бололтой хирэндээ дарагдсан куртктай ах ирээд толгой дохиод л мэндлээд байхын. Цонхоо буулгасан чинь

Ах: Сайн байна уу? Миний дүү сайхан өвөлжиж байна уу? Сайхан шинэлэсэн үү? Эрдэнэтунгалаг дуучин мөн үү ? гэв

Э: /Нэлээн ихэмсэг ярвагар / Мөн байна. Та сайн байна уу? Сайхан шинэлэв үү ? гэлээ

Ах: Ах нь олон жил Цагдаагийн байгууллагад ажилласан Л.Гаваасүрэн хурандааг сайн мэднээ. Сайхан дууны шүлэг бичдэг сайн хүн байгаа юм. 6-7 жилийн өмнө намайг ийм байдалтай явааг минь хараад тухайн үед Иргэний бүртгэл мэдээллийн хэлтэсийн дарга байхдаа “Чи ажил дээр яваад оч би чиний хугацааг жижүүрийн цагдаа хийлгээд ч болтугай дуусгаж өгье гэхэд нь би гэж тэнэг толгой / санаа алдангаа/ архиа уугаад явчихгүй юу….. Охин минь архи уугаад байна гээд гэрээсээ хөөгөөд байнаа./Уйлах гээд хоолой нь зангирснаа/

Харин хүргэн минь: аавыг аргалаад л унтуулчихъяа өглөө архи нь гарчихна ш дээ гэдэг юм гээд л баяртайгаар ярилаа.

Бид хоёр нэлээд ярилцаж байгаад ахад хэдэн төгрөг өгөөд халуун хоол цай аваад идээрэй гээд чухал хүнтэй уулзах байсан болохоор хөдөллөө. Оройжин өдөржингөө л тэр ахын тухай бодлоо….

Хүн нээрээ их хөгийн амьтан шүү!!!!

Нэрээр минь дуудаад мэндлэж байхад Намайг таньж байна Би ‪#‎Од‬ юм байна гэж эндүү бодож миний бие тоосон бардам ‪#‎Тийм‬. Гэж өндөр дуугаар хариулаад л ……

Хүний төлөө санаа тавьж сайхан сэтгэгдэл үлдээсэн хийсэн зүйлтэй аавыг минь надад Бахархалтайгаар ярих яг тэр агшинд би гэдэг хүн хичнээн жижиг хичнээн өчүүхэн болохоо мэдэрсээн.

Машинаасаа буугаад Монгол хүн байна ахмад хүн хүндэтгээд золгочихгүй.Хоолны газар дагуулж ороод халуун хоол цай авангаа хуучлаад хамтдаан идэхгүй. Уулзах хүн нь явж явж үнэхээр ч чухал хүн байсан ч юм уу? Цагаа тулахад ….Би нээрээ……Үнэр нь муухай, шүлс нь заваан, хувцас нь хиртэй гэж муйхар бодсоны Урхаг. Хэзээ энэ нэг хэлбэрийн Заваан Зангаа заснаа.

Erdenetungalag


URL:

Сэтгэгдэл бичих