Чанаргүй зээлийн хэмжээ өсчээ
Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, өнгөрсөн ба өнөөдрийг харьцуулсан үзүүлэлтийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас танилцууллаа. Хөгжилд хүрэхийн тулд эхлээд тоо, дүн, мэдээлэл хэрэгтэй. Харин дараа нь байгаа байдлаа тодорхойлж дүгнэлт хийсний дараа алдаа оноог дэнсэлж, үйл ажил лагаа явуулах ёстой хэмээн үзэх нь бий. Улс орны эдийн засаг саармагжиж, иргэдийн худал дан авах чадвар дордоход хамгийн түрүүнд төрөлт багасч, хүн амын өсөлт зог сонги байдалд ордог. Тэг вэл энэ удаад ч энэхүү үзэг дэл тойрсонгүй.
Тус газрын мэдээлснээр 2016 он гарснаас хойш 6275 эх амарж сан нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 хувиар буурсан үзүүлэлт аж. Улсын тэр дундаа Улаанбаатар хотын хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгсөд өссөн дүн байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87.7 хувиар нэмэгдсэн нь аюулын харанга дэлдсэн үзүүлэлт гэж хэлэхэд болно. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн үзүүлэлт ийнхүү өндөр гарсан нь нэгэн цагт манай улсад устсан хэмээн үзэж байсан вируст улаан бурхан өвчний тархалт их байсантай холбоо той хэмээн дүгнэжээ. Судалгаа гэдэг үнэн бо дит тоон мэдээллийг өг дөг, хөгжил дэвшилд хүрэх хөтөч ч гэдэг. Тэгвэл энэхүү судалгааны дүнгээс харвал манай улс олон үзүүлэлтээр өнгөрсөн онтой харьцуулахад буурсан, багассан, хасагдсан гэсэн дүн мэдээтэй байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 5.5 ху виар өссөн байгаа нь ажлын байр ихээхэн дутмаг байгааг харуулж байгаа бол ажилгүйдлийн төвшин 8.3 хувьд хүрсэн нь цаашид ч нэмэгдэхгүй гэх баталгаа алга байна. Өрхийн нийгэм, эдийн засгийн орлого буурч, зарлага өссөн дүр зурагтай байгаа нь бараа таваарын үнэ өсч, өрхийн орлого буурсантай холбоотой аж. Улс орны хэмжээнд нийгмийн халамжийн сангаас 148 мянган хүнд 10.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олго сон нь өнгөрсөн оны үзүү лэлтээс 26.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт багассан хэмээн мэдээлэв. Гэвч гэмт хэргийн улмаас 880 хүн гэмтэж, 114 хүн нас баржээ. Цөөн хүн амтай, нийгэм, эдийн засгийн хувьд тайван амгалан улс орны хувьд энэ нь бага биш үзүүлэлт. Нэгэн цагт дэлхийнII дайнд 20 гаруй сая хүнээ алдсан улс орныг удирдаж байсан И.В.Сталин “Нэг хүний үхэл эмгэнэл, харин сая хүний үхэл бол тоо бүртгэл” хэмээн хэлсэн гэдэг. Манай улсын хувьд нэг хүний үхэл ч эмгэнэл.
Зуун хүний үхэл бүр ч эмгэнэл байх ёстой гэж үзвэл энэ тал дээр анхаарч, арга хэмжээ авах цаг болсон гэсэн үг юм. Тоон мэдээллийг хараад өнгөрөхийн тулд биш эргээд анхаарал хандуулах бодит баримт, нотолгоо, дүн шинжилгээ хийх талбар болгох ёстой. Хэрэв ингэж үзвэл дээрх гэмт хэргийн гаралт болон тоон баримтад холбогдох газрууд нь анхаа-рал хандуулж, бодлого бо-ловс руулж, арга хэмжээ авах биз ээ. Улс орны макро эдийн засгийн үзүүлэлтийн талаар ч багагүй тоон мэдээ байна. Үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээг-дэхүүний хэмжээ өнгөрсөн оны үнээр 4.2, зэрэгцүүлэх үнээр 2.4 хувиар өссөн байна. Ажилгүйдэл нэмэгдэж, өрхийн орлого муудах тусам түүний үр дагавар нийгмийн олон салбарыг хамардаг бөгөөд түүний нэг нь банкны чанаргүй зээл өсөх шалтгаан болж байдаг Мөнгөний ний-лүүлэлт болон гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний эргэлт буурсан дүн мэдээлэл ч үүнийг баталж байна. Иргэд бо лон аж ахуйн нэгжийн ху га цаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өсч, энэ хэрээр банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл нэмэгджээ. Энэ нь иргэдийн орлого буурч, ажилгүйдэл нэмэгдсэн гээд олон үр дагавартай холбоотой.
Харин татварын орлого олон тал дээр өсч, зарим нь өмнөх оны мөн үеийнхээс 50-аас дээш хувиар биелсэн байгаа нь2016 оны эхний сарын байдлаар Монгол Улсад ганцхан татварын байгууллага л ажилласан мэт ха рагдаж байгааг өгүүлэх юун. Онцгой албан татвар 65.2, нийгмийн даатгал 23.6 хувь бол нэмэгдсэн өртгийн албан татвар 20.7 хувиар орлоготой ажилласан байна. Харин орлогын болон аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татвар тасарчээ. Манай улс өнөөдрийн байд лаар 147 улс оронтой ху далдаа хийдэг. Гадаад ху дал дааны нийт бараа эргэлт энэ оны эхний сарын байд лаар экспорт 329.1 сая, импорт 199.1 сая ам доллар буюу нийт 528.3 сая ам долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 26.6 хувиар буурсан гэсэн үзүүлэлтийг харуулж байна. Улс орны хэмжээнд өвөл жилт хүндэрсэнтэй холбогдон малын зүй бус хорогдол нэмэгдэж, аж үйлдвэрийн сал барын индекс 2.9 хувиар буурсан гэжээ. Тэгвэл уул уурхайн олборлох аж үйлд вэрийн салбарт цайрын баяжмал, хайлуур жонш, бутал мал чулуу, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний олборлолт буурсан үзүүлэлт тэй гарчээ.
Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт ч хүнсний болон өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл буурсан байна. Энэхүү тоон мэдээнээс Улаанбаатар хотын агаарын бохирдол стандарт хүлцэх хэмжээнээс давсан гэдгийг мэдээлсэн явдал юм. Агаарын бохирдлыг хэмжих 10 орчим агаарын чанарын ха руулын цэгт хийсэн дүн шинжилгээгээр азотын давхар исэл болон хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 22-31 удаа 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 19-31 удаа, 10 микро ноос бага хэмжээтэй тоосны агууламж 22-30 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давж байжээ. Өөрөөр хэлбэл, гамшгийн хэмжээнд хүрсэн гэсэн үг. Улс орны эдийн засаг болон бусад салбарыг хамарсан тоон статистик мэдээл лийг нийтэд мэдээлсэн нь улс орны өнөөдрийн байдал болон маргаашийн дүр зургийг ерөнхийд нь тодотгож өгдөг гэхэд болно. Тоо бол мэдээлэл. Мэдээллийг хэн зөв харж, хүлээн авч, ашигтайгаар ашиглаж чадна тэр хүн хөгждөг. Улс орон бол хождог гэсэн үг байдаг. Харин хожих, хожигдох нь хүлээн авч буй хүний уураг тархи, ухамсар, хийх үйлдлээс шалтгаална. Харин улс орны хувьд энэхүү тоон мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж, маргаашийг зөв харж, ашиглах ёстой. Бүх юм нэг нээсээ хэт ихээр урвуу хамааралтай болсон цаг үед амьдарч байгаа учраас нэг тоо, нэг цэг алдвал бүх зүйлийг дахин эхнээс нь хийх шаардлагатай болно. Тиймээс тоон мэдээллийг зөв ашиг лах эсэхээс бидний мар гааш хамаарна.
Д.Лхагва-Очир
URL: