Шатахууны үнэ буурч эхэллээ

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос шатахууны үнийг 100 төгрөгөөр буюу 50-150 төгрөгөөр буурах боломжтой хэмээн мэдэгдсэн. Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өдрөөс өдөрт унаж байгаа юм байна.

Сүүлийн хоёр жилд буюу 2014 оны хагасаас эхлэн газрын тосны үнэ буурсаар 70 хувьд хүрсэн аж. Энэ нь 2 жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин буурсан гэсэн үг юм. Иймээс тус холбооныхон шатахууны үнийг буурулах ёстой гэсэн шаардлага тавьж буй юм.

Энэ талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа учир манай улс онцгой албан татвараа нэмсэн. Тэгвэл одоо ч нефтийн үнэ буурсаар байна. Иймээс Засгийн газарт Онцгой албан татвараа дахин нэмэх, эвсэл шатахууны үнээ бууруулж, иргэдийнхээ төлөө үйлчлэх хоёр сонголт байна. Шатахууны Онцгой албан татвар нэмэгдсэнээр Төсөвт нэмэртэй болсон. Харин одоо шатахууны үнээ бууруулах ёстой” хэмээн мэдэгдэж, Засгийн газарт үнийг бууруулах хүсэлт хүргүүлж байсан.

Тэгвэл түүний хэлсэнчлэн зарим шатахуун түгээх компаниуд эхнээсээ үнээ бууруулж эхэлсэн байна. Жишээлбэл, М.Oil групп 100-150₮-өөр бууруулсан гэдгээ мэдэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих