Завхан аймгийн нутагт нүүрсний томоохон орд бүхий гурван газар байгааг илрүүлжээ

Завхан аймгийн нутагт “Цэцэнс” компани сансрын тандан судалгааны болон геологи хайгуулын ажлыг эхлүүлж зургаан сумын 10 гаруй газарт нүүрсний орд бүхий илэрц байгааг тогтоожээ.

Судалгааны үр дүнд нүүрсний томоохон орд бүхий гурван газар байгааг илрүүлсэн байна. Одоогийн байдлаар хэдий хэмжээний газар нутгийг хамарсан болоод хэдий хэмжээний нөөцтэй газар болох нь тодорхойлоогүй байна. Хэрвээ нүүрсний ордуудын нөөцийг тогтоож, ашиглах боломжтой нь тогтоогдвол Завхан аймгийн төдийгүй зэргэлдээх аймаг, сумдын нүүрсний хэрэгцээг хангах боломжтой болох юм.

Т.Болормаа


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 January 2016

Zavkhand nuursnii ord ashiglakh shaardlaga baikhgui ee. Kharin oin nokhon sergeelt shaardlagatai

Сэтгэгдэл бичих