Тавантолгой, төмөр замыг гацаасан эрх ашиг

galttereg

Х.Баттулга төмөр замыг өргөн царигтай байх ёстой гэдэг итгэл үнэмшлийг зургаан жил тархиндаа хийж, үүний төлөө тэмцэж ирсэн ч ялагдсан нь тэр.

Гэхдээ Х.Баттулга холбоотноо амархан олсон нь АН-ынх нь дарга, УИХ-ын дарга З.Энхболд байсан. Үүний хүчээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Тавантолгой дээр байгуулах гэсэн гэрээг хүчээр таслан зогсоож чадсан билээ.

Өнгөрсөн 2015 оны УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр Ч.Сайханбилэг Тавантолгойг гацаах гэж байгаагийн эсрэг ард түмэнд хандаж үг хэлэх нэрийдлээр мэдэгдэл хийв. Гэвч маргааш нь чуулганы нээлт дээр З.Энхболд уг гэрээг Монголд улсад ашиггүйгээр хийх гэж байгаа учир хэлэлцээрийг ахалж ажилласан М.Энхсайханаас эхлээд гэрээнд гарын үсэг зурахыг оролдсон сайд нарыг огцруулах асуудлыг УИХ-д оруулна хэмээн мэдэгдэх нь тэр.

Ингээд л Тавантолгой дахин гацаж, уг гэрээг гацаах даалгавартайгаар Х.Баттулгын бүлэглэлийн Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг томилов. Гэхдээ энэ нь УИХ-ын олон гишүүдэд таалагдаагүй. Учир нь, Тавантолгойн гэрээг УИХ-д өргөн барьж, чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдээгүй байхад урьдчилаад ажлын хэсэг гаргасан нь зарим хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх хүмүүс бий.

Л.Эрдэнэчимэгийн ахалсан ажлын хэсэг хаврын чуулган хаагдахтай зэрэгцээд уг гэрээг “будаа болгосон” дүгнэлт гаргаснаар Засгийн газар төслөө түр хойш тавьж, тэрхүү дүгнэлтэд нь тохируулан өөрчлөөд оруулж ирэхээр болсон юм.


URL:

Нэр: залгаа Огноо: 7 January 2016

нүүрс ухаж зарахад ядаад байх юу байгаа юм бэ усан тэнэгүүдээ. нэг л их ухаантай царайлцгаагаад байх юм даа. Юугаар юу хийдгийг мэдэхгүй мөнгө, түүнд хүрэх албан тушаалаас өөр юм бодох тархиггүй, мэдлэггүй, сэтгэл зүрх. өвөг дээдэсгүй, удам сударгүй
О-О хүртэл үсэгний цуглуулган нэртэнгүүдээ.

Сэтгэгдэл бичих