Ахмад хилчин 8752 км-ыг явган туулах аялалдаа гарчээ

gdfdgdgd

Ахмад хилчин, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн өөрийн хорин жилийн мөрөөдөл буюу Монгол орныхоо хилийн цэгүүдээр нийтдээ 8752 км газар явган алхаж туулах зорилтоо биелүүлэхээр энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөлжээ.

Тэрээр бүтэн жилийн хугацаанд Монгол орныхоо хилийн цэгүүдээр тойрох бөгөөд нэг өдөрт 25 км алхах зорилт тавьсан байгаа аж.

Түүнийг монголын хүн ардад нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг өөрийн биеэр тэсвэр хатуужилтайгаар үлгэрлэн харуулж байгаа учраас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Нийгмийн эрүүл мэндийн элч” төлөөлөгчөөр өргөмжилсөн байна.

“Нийгмийн эрүүл мэндийн элч” аяллынхаа туршид эрүүл мэндийн талаарх зөвлөмж мэдээллийг тухайн орон нутгийн ард иргэдэд өгч, дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдралын талаар олон нийтэд сурталчлах ажлыг хийх ажээ.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн


URL:

Сэтгэгдэл бичих