Хятад терроризмын эсрэг хууль батлав
Хятадын Бүх ардын төлөөлөгчдийн их хуралаар тус улсын хувьд анхныд тооцогдох терроризмын эсрэг хуулийг анх удаагаа баталлаа.
Энэхүү хуулийг боловсруулах явцад олон шүүмжлэл дагуулж байсан ч, Хятадын Засгийн газар Шинжаан Уйгарын автономит бүсэд үүсээд буй хүчирхийллийг таслан зогсоох, цахим ертөнцөөс эхлээд Засгийн газрын эсрэг аливаа үйл ажиллагааг хянан зохицуулах зорилгоор энэ удаагийн хуулийг баталсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна.
Хятадын төрийн өмчит Синьхуа агентлагийн мэдээлснээр терроризмын эсрэг хууль зөвхөн улс орны терроризмын асуудлыг шийдвэрлэх бус, дэлхий нийтэд амар тайван амьдралыг бий болгох зорилготой гэжээ. Ямартай ч, одоогоор хуульд чухам юу гэж заагдсан талаархи мэдээлэл хомс байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: