Израилийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэхийлсэн Арабын ертөнцийн улсууд дахин дайныг өдөөсөн

1510916_810683422320370_6724444572325940878_n 10445571_810683405653705_2232460150389131593_n 11037316_810683418987037_4071829583884215152_n

1973 оны дайн:

Израилийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэхийлсэн Арабын ертөнцийн улсууд дахин дайныг өдөөсөн. Нэг талаас ЗХУ-ын Арабын ертөнцийг дэмжиж байсан өрөөсгөл бодлого мөргөлдөөн гарахад түлхэц болсон хэмээн барууны түүхчид үздэг. Харин Францууд Израилийн талд зогсов.

Хэдийгээр энэ дайны ялагч нь Израиль байсан ч гэсэн улсынх нь түүхэнд томоохон эмгэнэл болон үлджээ. Учир нь энэхүү дайн 1973 оны 10-р сарын 6-нд буюу еврейчүүдийн хуанлийн хамгийн ариун өдөр буюу Йом-Кипурын өдөр тохиожээ. Египет болон Сирийн арми 1967 онд Израилийн эзэлсэн газар нутаг руу нэгэн зэрэг гэнэтийн довтолгоон хийжээ. Египетийн цэрэг Синай руу, Сирийн цэрэг Голаны өндөрлөг рүү довтолж, тэдний армийн хэмжээ нь Европ дахь НАТО-гийн цэргийн хүчний тоотой тэнцүү байв. Йом Кипурын өдөр буюу шашны баярын өдрөөр олон цэргийн албан хаагчид чөлөө авч гэртээ харисан байв. Египетийн 70000 орчим цэрэг Суэцийн сувгийг гатлан ирж, 500 гаруйхан Израиль цэргийн эсэргүүцлийг дор нь даржээ. Тиймдээ ч энэхүү дайны түүхэнд “Йом-Кипурын дайн” хэмээн нэрлэдэг.
Энэхүү дайнд Арабын талаас 600000 цэрэг, 2000 танк, 2300 хуягт, 550 онгоц оролцсон бол Израилийн талаас 310000 цэрэг оролцжээ. Израильчууд тагнуулын мэдээгээрээ Йордан дайнд оролцохгүй болсныг мэдэж авсан юм. Учир нь йорданчууд ялагдах магадлал хамаагүй өндөр байсан. Дээрээс нь Израилийн цэрэг Амманд их орйхон байрлаж байсан, цохилт өгөх бүрэн боломжтой байжээ. Израилийн арми эхний ээлжид Иерусалимд ойрхон ирсэн Сирийн армид цохилт өгөхөөр болжээ. 10-р сарын 14-нд Синайн хойг дээр томоохон танкийн тулгаралт болжээ. Энэхүү тулгаралтанд Израилийн танкууд Египетийн танкуудыг хиар цохижээ. Генерал Ариель Шароны удирдсан Израилийн цэргүүд Суэцийн суваг хүртэл Египетийн цэргийг шахжээ. 10-р сарын 23-нд гал зогсоох гэрээ байгуулагджээ. Энэхүү дайнд Арабуудын талаас 8500 цэргээ алджээ. Израилийн талаас 508 хүн олзлогдсон бол арабуудаас 8600 хүн олзлогджээ. Арабууд 447 онгоцоо алдсан бол Израильчууд 109 онгоцоо алджээ.
Израилийн арми цэргээ эмхлэн засаж, 7 хоногийн дотор Египет, Сирийн цэргийг анх байсан байрлалд нь ухрааж чадсан ч гэсэн энэхүү ялалт нь асар их үнээр хэмжигдэнэ. Израильчууд энэ тулгаралтанд 2800 цэргээ алдсан гэдэг. Энэ дайны дараа Ерөнхий сайд байсан Голда Мейр, Батлан Хамгаалахын Сайд нар дайсны довтолгооныг урьдчилан тооцоогүй гэдэг шүүмжлэлд өртөж албан тушаалаасаа огцорчээ. Израилийн ард түмэн үндсэндээ 2 байр суурьтай болсон. Нэг хэсэг нь Израильчууд 1967 онд эзэлсэн газар нутгийн хувьд зарим нэгэн буулт хийсэн бол ийм юм болохгүй байх байсан гэж үзэх хүмүүс байсан бол 1967 онд эзэлсэн газар нутгаа хамгаалж үлдэх нь чухал гэдгийг дайн харууллаа гэж үзэх хүмүүс бас байжээ. Израильчууд Египет агаарын хүчээр давуу болоогүй цагт довтолгоон хийхгүй, харин Сири Египетийн оролцоогүйгээр дайн эхлэхгүй гэж үзэж байв.
Хэдийгээр энэхүү дайн нь олон хүний амийг авсан ч гэсэн сайн үр дагавар бас байсан. Египет, Сиричүүд энэхүү дайныг давуу байдалтай эхлүүлсэн ч гэсэн Израильчууд санаачлагыг гартаа авч чадсан юм. Дайны эхний өдрүүдэд Израильчууд техникийн хувьд хүнд алдагдал хүлээж байжээ. Израилийг шинээр зэвсэглэж чадах цорын ганц орон бол АНУ байв. Хэдийгээр АНУ-ын тусламжийг авч чадсан ч гэсэн 21 хоногийн байлдааны ажиллагаанд нэг жилийн үндэсний нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх зардлыг гаргажээ.
Энэ дайны дараагаас Израиль Америкийн санхүүгийн тусламжаас ихээхэн хамааралтай болсон бөгөөд харин энэ үеэс Арабууд өөрсдийн нефтийг барууны ертөнцийг Израилийн эсрэг эргүүлж чадахаар “хөзрийн карт” хэлбэрээр ашиглаж эхлэв.

Б. В. Соколов. “100 великих войн: Арабо-Изральские войны”
Р. Болд. “Дэлхийн цэрэг-улстөрийн түүхийн хураангуй толь:Араб-Израилийн дайн”
Д. Батболд. С. Оюунсүрэн: “Израиль”


URL:

Сэтгэгдэл бичих