Селена Гомез хамартаа мэс хүргэхийг хүсдэг
Селена Гомез хамартаа мэс хүргэхийг хүсдэг Дуучин Селена Гомез “1PM” радиод ярилцлага өгсөн байна. Тэрбээр энэ үеэр өөрийнхөө гадаад төрхийг өөрчилж, илүү эмэгтэйлэг болохыг хүсдэг тухайгаа ярьжээ.
Селена “Миний бие галбир сайтай ч гадаад төрх минь хэтэрхий жоохон хүүхдийнх шиг. Намайг 16 настай мэт харагддаг гэдэг. Би өсвөр насны охин шиг харагдахаас залхаж байна. Би 23 настай. Гэтэл наснаасаа хэд дахин залуухан харагддаг. Би ахимаг насны эрчүүдтэй уулзахыг хүсдэг ч тэдний дэргэд дунд сургуулийн охин шиг харагдахаас ичдэг. Болдог бол нүүрнийхээ зарим хэсгийг өөрчлөхийг хүсдэг” гэсэн бөгөөд хөтлөгч түүнээс “Хэрвээ боломж олдвол нүүрнийхээ аль хэсэгт мэс хүргэхийг хүсч байна” хэмээн асуухад тэрбээр “Хамар” гэж хариулсан байна. Тэгэхээр Селенагийн фэнүүд түүнийг өөр хамартай харах бололтой.
Эх сурвалж http://www.info.mn
URL: