Хятад эхнэрvvдийг хоосон vлдээх хууль
Эхнэр, нєхрєєсєє салах эсэхдээ эргэлзэж ядан байсан хятад хосуудыг бvр ацан шалаанд оруулсан хууль батлагджээ. Гэр бvлийн тухай шинэ хуулиар эхнэр, нєхєр хоёр салбал хэнийх нь нэр дээр vл хєдлєх хєрєнгє, орон сууц, ємч хєрєнгє нь байна тvvнд ямар ч гомдол, маргаангvйгээр єгдєг болох ажээ. Vvгээр бол эхнэр, нєхєр хоёр хамтдаа ажиллаж, хєдєлмєрлєж байж vл хєдлєх хєрєнгє, орон сууцаа авсан байсан ч тэр нь хуулийн ємнє харгалзан vзэх хvчин зvйл болохгvй, ердєє л хэний нэр дээр байна, тэр цаашид эзэмших эрхтэй гэсэн хэтэрхий бvдvvн хадуун аргаар шийддэг болжээ.
Энэ нь, эмэгтэйчvvдийн хувьд хvндээр тусч байгаа юм. Хятад гэр бvлийн ємч хєрєнгє ихэвчлэн нєхрийн нэр дээр байдаг учир хэрэв саллаа гэхэд эхнэр нь єчиггvй хоосон хоцрох болоод байна. Тиймээс хятад эмэгтэйчvvд шинэ хуулийг хvлээн зєвшєєрєх дургvй байгаа ч бас эсэргvvцлээ ил тод илэрхийлж чадахгvй байгаа гэнэ.
Шинэ хуулийн талаарх онлайн хэлэлцvvлэгт оролцсон эмэгтэйчvvд бvгд дээрх заалтыг буруу гэж vзэж байгаа ч тийм нєхцєл байдалд орохгvйн тулд эртхэн гэр бvлийн ємч хєрєнгєє хамтдаа эзэмших боломжоос ч бас татгалзаж байна. Учир нь, олон арван жил хамтдаа амьдарчихаад эцэст нь энэ хуулиас болж ємч хєрєнгєє єєрийнхєє нэр дээр болгомоор байна гэвэл гэр бvлийн харилцаанд нь лавтай сайн юм болохгvй гэж эмээж байгаа юм. Vvнээс гадна дээрх хуулийн бас нэг заалт эмэгтэйчvvдэд таалагдахгvй байна. Хэрэв хосууд єєрсдєє vл хєдлєх хєрєнгєє худалдан аваагvй эцэг эх нь єгсєн бол зєвхєн vр хvvхэд нь зvй ёсоор эд хєрєнгєє авах эрхтэй гэнэ. Хятад ёсонд эрэгтэй тал нь орон байраа бэлддэг заншилтай болохоор хэрэв гэр бvлээ цуцлуулбал бас л эхнэр нь гэрээ орхих болоод байгаа юм. Тиймээс гэр бvлээ цуцлуулна гэдэг хятад эмэгтэйчvvдийн хувьд сэтгэл хєдлєлєєр шийддэг асуудал биш болжээ.
Хятадад гэр бvл салалт сvvлийн долоон жилийн дотор эрчимтэй нэмэгдэж, зєвхєн 2010 онд гэхэд 2.6 сая хос гэрлэлтээ цуцлуулахаар шvvхэд єргєдєл гаргасан байна. Тиймээс шинэ хууль салалтыг бууруулахад багагvй нєлєєлнє гэж хууль тогтоогчид найдаж байгаа юм. Хvчин тєгєлдєр хэрэгжээд нэг сар ч болоогvй уг хуулийн сургаар гэр бvлээ цуцлуулахаар єргєдєл гаргагчдын тоо 30 хувиар буурсан гэнэ.
ardchilal
URL: