Хичээлийн танхимаас багшийн нөүтбүүк хулгайлаад зугтжээ

Энэ залуу 2015 оны 11-р сарын 20ны 12 цаг 37 минутанд Монголын үндэсний их сургуулийн хичээлийн

танхимаас саарал өнгийн Toshiba нөүтбүүк хулгайлжээ. Тэрээр хичээлийн завсарлагаанаар хоёр анги солигдох явцыг ашиглан анги руу орж нотебүүк аваад гарсан бөгөөд камерийн бичлэгийг шалгахад нэг минутын дотор ажиллагаагаа амжуулаад сургуулиас гарсан байна. Үүнээс үзэхэд сургууль дотор түүнд тусласан хамсаатан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Ийнхүү нэгэн багшийн хичээл заах гэж бэлтгэсэн лекц семинар сургалтын хэрэглэгдэхүүн судалгааны материал бүхий олон жилийн хөдөлмөрийг өлөн ходоодоо тэжээхийн тулд ийнхүү хулгайлсан энэ хулгайчийг харсан хүн ойролцоох цагдаагийн хэлтэсд мэдэгдэнэ үү.

12249583_997837656935480_3462417967818239059_n


URL:

Сэтгэгдэл бичих