Уул уурхай сайд “Эрдэнэс тавантолгой” компанийн асуудлаар мэдээлэл хийнэ

Уул уурхайн сайд Р.Жигжид, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр нар өнөөдөр 16 цагаас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Засгийн газрын хуралдааны дэргэдэх мэдээллийн төвд болно.

Одоогийн байдлаар тэд ямар асуудлаар мэдээлэл хийх нь тодорхойгүй байгаа ч өнөөдөр болсон “Эрдэнэс тавантолгой” компаний ажилтан С.Эрдэнийн өөрийгөө шатаасан үйл явдалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж болзошгүй гэж эх сурвалж мэдээллээ.

Дашрамд дурдахад “Эрдэнэс тавантолгой” компанийн ажилтан, Үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатааж, эмнэлэгт хүргэгдээд байгаа юм.

Г.Лхагваа


URL:

Нэр: Монгол Огноо: 13 November 2015

ЭНЭ БҮХЭН АРДЧИЛАЛ, ШУДРАГА ЁС БИШ ШҮҮ.

Нэр: Зочин Огноо: 13 November 2015

Энэ Р.Жигжид хулгайчийг Шүүхэд өг

Сэтгэгдэл бичих