Сэтгэлийн тус багаддаггүй
Монголчууд бид нэг нэгнээ хайрлах сэтгэлтэй, боломжгүй яваа нэгэндээ боломж бололцоогоороо туслах сайхан сэтгэлтэй хүмүүс билээ. Чингэлтэй дүүргийн 18-р хорооны Яргайтын 33-9 тоотод оршин суух Тэрбиш гэж эмэгтэй 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй ч энэ эмэгтэй амьдралын төлөө чадах ядахаараа зүтгэж үр хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлж яваа нэгэн билээ.
Саяхны нэг өдөр Бэгзсүрэнгийн Ган-Эрдэнэ гэж энэ залуу санаачлан найз нартайгаа хамтран энэ айлд машин нүүрс, гурил, будаа, хоол хүнсний зүйл, өвлийн хувцас хунар бэлэглэсэн байна. Тэрээр энэхүү сайхан сэтгэлийн тусламжаа урьд нь ч зохион байгуулж байсан ба цаашид ч үргэлжлүүлсээр байх юм байна.
Монгол хүний сайхан сэтгэл, саруул ухаан үргэлж өөдөө байг. Чин сэтгэлийн тус хэзээ ч багаддаггүй гэдгийг энэ жишээ харууллаа. Сайхан сэтгэлт Монгол хүмүүн танд сайн сайхныг хүсч Амьддаа хүн хүнээ хайрлахыг уриалж байна.
URL: