Гавьяат тамирчин Г.Мандахнаран Зуунмод суманд цэцэрлэг байгуулав
Төв аймгийн Зуунмод сумын харъяат, МУГТ Г.Мандахнаран 8 сараас 2 настай хүүхдэд зориулж, цэцэрлэг байгууллаа. Зуунмод сумын 1-р баг, Хуульчдын хотхоны 4,2 тоотод үүд хаалгаа нээгээд удаагүй уг цэцэрлэг, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, амжиргааны түвшин доогуур орлогтой өрхийн 20 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгож байна.
Гал тогоо, тоглоом, унтлага, хүүхдийн өрөө зэргээс бүрдсэн уг цэцэрлэг эрхлэгч, туслах багш, тогооч, эмч гээд нийтдээ таван хүнийг ажлын байраар хангаж,өглөөний 8 цаг 40 минутаас оройн 18 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.
МУГТ Г.Мандахнаран 1986 онд Зуунмод хотноо төрж, 2003 онд Хүмүүн Цогцолбор сургуулийг дүүргэж, 2007 онд МУИС-ийг төгжээ.1999 оноос дасгалжуулагч Ж.Зоригийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж өдгөө, дэлхийд данстай тамирчин болсон юм.
Ш.Шүрэнцэцэг
“Монцамэ” агентлаг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Баяр хүргье. Монголын ард түмэн бүгд ийм сэтгэлгээтэй байвал улс хөгжинө. Хүүхэд баярлуулсан сэтгэл чинь таныг РИО-2016-д Алтан медалын тавцанд гаргах болтугай.