БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг самар бэлтгэх хугацааг наашлуулах тушаал гаргалаа

a81054_12019129_933702863362688_682597086_o_x800Өнгөрөгч долоо хоногт БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ажлаа авсан даруйдаа 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдлагуудтай цахим хурал хийж орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж үүрэг даалгавар өгсөн.

Энэхүү хурлаар орон нутагт намрын улиралтай зэрэгцэн хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлын нэг болох самар бэлтгэх түүх явц олон аймгууд дээр хүндрэлтэй байгаа талаар яригдсан юм. Уг асуудаар БОНХАЖ-ийн сайд Н.Батцэрэг анхааралдаа авч шуурхай арга хэмжээ авсны үр дүнд самар бэлтгэх хугацааг наашлуулсан тушаалыг гаргалаа.

Уг тушаалд “Үйлдвэрлэл болон ахуйн зориулалтаар хуш модны самрыг 2015 оны аравдугаар сарын 01-нээс эхэлж түүж бэлтгэхийг зөвшөөрсүгэй” гэсэн байна.

БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч “Энэ жил өмнөх жилүүдээ бодоход самрын гарц их байгаа. Гэвч гарц их байгаатай холбогдуулан иргэд болц  гүйцээгүй самар бэлтгэн борлуулах нь их байна. Энэ нь байгальд болон бидний эрүүл мэндэд хор уршигтай. Болц нь гүйцээгүй самар халдварт өвчин тараах, үүсгэх эрсдэл өндөр байдаг. Тийм учраас эрсдэл өндөртэй үеийн самар худалдан авахгүй байх нь зүйтэй юм. Самар бэлтгэх хугацааг 10 сарын нэгэн болгох нь экологи болон биологийн хувьд асуудал үүсгэхгүй, самрын болц гүйцсэн байх хугацаа юм” гэлээ.

Самар бэлтгэх газруудыг үйлдвэрлэлийн зориулалтаар ахуйн зориулалтаар хэмээн тус тус заасанбөгөөд самрын ургац маш муу болон муу байгаа зарим нутгийн ойн сангаас хуш модны самар бэлтгэхийг хориглосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих