Түргэн хоолны газрын гадаа гэрэл бараадаж хичээлээ давтдаг байжээ

Embedded image permalink

Даниел Кабрера хэмээх 9 настай филиппин хүү Себу хотод ээж дүүгийн хамт амьдардаг. Түүний бага дүү өвчтэй, эцэг нь нас барсан. Тэдний амьдрал үргэлж хүнд хүчир байсан бөгөөд, гэрэл тоггүй орон гэрт өдрүүдээ өнгөрөөдөг ядуу ам бүл. Харин Даниел хүү хичээл сургуульдаа маш дуртай, тууштай сурах хүсэлтэй сурагчдын нэг билээ.

Тэр ч утгаараа гэгээ тасарсан үед ээжийнхээ ажилладаг газраас холгүй байдаг түргэн хоолны газрыг бараадаж тэндхийн гудамжны бүдэг гэрлийн хажууд сууж хичээлээ хийх нь олонтой. Бороо орж байсан ч гэрийн даалгавраа дуусгаад ирдэг гэж хүүгийн ээж нь ярьдаг байна.

Зургадугаар сарын нэгэн үдэш бяцхан сурагчийг McDonalds’-ийн хажууд байрлах явган зам дээр суун гэрийн даалгавраа хийж байсныг зөрөн өнгөрч явсан эмэгтэй гар утаснаа буулгажээ. Хүүгийн зургийг интернэтэд тавьсны дараа олон нийтийн сүлжээгээр хурдан тархаж, улмаар “хичээл сурлагаа ашиглан ядуурлаас гарахыг эрмэлзэж буй хүүхэд багачуудын билэг тэмдэг” болон хувирчээ. Мөд удалгүй Филиппиний өнцөг булан бүрээс Даниелд туслахыг хүссэн хандив, сургуулийн тэтгэлэгүүд цувран ирэх болж хүүгийн амьдрал онлайн ертөнцийн ачаар багагүй сайжирчээ.

Эхний удаа сургуулийн цүнх, оймс дараа нь ширээ авсан байна. McDonalds’-ын ресторан хүртэл хэрвээ хүүг сайн суралцаж, дүнгээ ахиулвал хичээлдээ авч явах хоолоор нь дэм болно хэмээн мэдэгджээ. Мянга мянган хүний сэтгэлийг хөдөлгөж, урам зориг өгсөн энэ хүү өнөөдөр McDonalds’-ийн гадаа өвдөглөн суух биш, харин гэрийнхээ ойр байдаг интернэт кафе руу орж хичээлээ хийх боломжийг олж авсан нь юутай сайхан бэ!


URL:

Сэтгэгдэл бичих