Сэтгүүлчдэд мэдээлэл хийв

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Парламентын ассамблейн Намрын хурлын нээлтийн ажиллагаа 10.30 цагт эхлэх бөгөөд уг арга хэмжээний өмнө ЕАБХАБ-ын ПА-н Ерөнхийлөгч Илкка Канерва болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин нар өнөөдөр /2015.09.16/  ганцаарчилсан уулзалт хийсэн юм.

Уулзалтын дараа сэтгүүлчдэд хэвлэлийн мэдээлэл хийлээ. Мэдээллийн талаар дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих