Унтахаасаа өмнө идэх зуршлаасаа салах 12 арга

Унтахаасаа өмнө хөргөгчөө онголзуулаад сурчихсан хэцүү зуршил нь жин нэмэх үндсэн шалтгаан болдог. Хэдхэн хормын ташаал нь нойргүйдэл, хар дарах, унжсан гэдэс сулбасан харвин болон хувирдаг. Үүнээс зайлах хялбар аргуудыг танд хүргэе.

1. Аль болох их уух. Ходоодоо хуурах хэрэггэй. Рашаан, цэвэр ус юмуу ногоон цайг гуурсаар уухад шингэн таны ходоодыг дүүргэж өлсөж байгаа мэдрэмжийг дарах болно.

2. Халуун усанд орох. Таныг амрааж хооллох дуршил буурна. Мөн бие организмд байгаа илүүдэл шингэнийг гадагшлуулна.

3. Ачаалал авах. Өлсөх мэдрэмж чинь ихсэх үед бага зэргийн дасгал хийх зүгээр байдаг. Дасгал хийсний дараа хооллох хүсэл багасдаг. Харин ачааллаа хэт ихдүүлэхгүй байхыг анхаарна уу.

4. Сайхан үнэрт арга. Анхилуун үнэрт лаа асаах нь таны биеийг тавшируулж элдэв бодлоос салгана.

5. Өөрийгөө эрхлүүл. Дөнгөж хоол идсэнийхээ дараа хөнгөн десерт болгон жимсний тараг юмуу хар шоколад идвэл сэтгэл санааг чинь өргөж өгдөг.

6. Нэмэгдэлгүй байх. Хооллож байхдаа нэмэгдэл амтлагч бүү хэрэглэ. Амтлагч нь хоол идэх дуршлыг улам нэмэгдүүлдэг юм.

7. Нүднээс хол байлга. Өөрийнхөө дуртай өндөр илчлэг бүхий хүнсний бүтээгдхүүнээ аль болох далд газар байлга. Нүдэнд ил байвал идэхгүй байлаа гэхэд амсах л болно.

8. Унтахын өмнө салхинд гар. Энэ нь таныг хоолны тухай бодлоос салгах болно. Гэвч эрүүл агаар таны хоолох дурыг улам хүргэж болзошгүй тул шууд унтахаар хэвтээрэй.

9. Бохь зажил. Зөвхөн сахаргүй, жимсний амтай бохь зажил.

10. Шүдээ угаа. Шүдээ угаасны дараа хоол иддэггүй гэсэн рефлекс ажиллах болно.

11. Мөрөөд. Өөрийгөө хамгийн сайхан бүсгүй гэж бод. Сайхан бүсгүй шөнөөр хивнэ гэж үү.

12. Атаархах. Гоолиг сайхан бүсгүйн зурагтай сэтгүүл үзэж атаархлаа хөдөлгө. Эмэгтэй хүний атаархах сэтгэлээс илүү хүчтэй зэвсэг байхгүй шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих