Геодези зураг зүйн экспедицийг татан буулгалаа
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанаар үйл ажиллагаа нь зогссон “Геодези зураг зуйн экспедиц”-ийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон татан буулгалаа.
Тус экспедиц нь сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа явуулаагүй бөгөөд байгууллагын бичиг баримтыг архивын тасагт шилжүүлж, “Геодези зураг зуйн экспедиц”-ийн хөрөнгөд бүртгэлтэй актлах, үнэ тогтоон худалдах хөрөнгө, шилжүүлэх хөрөнгийг хэлэлцэн баталж, актлах, дуудлага худалдаагаар худалдах, шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.
URL: