Б.Энхбаяр: УИХ-ын дарга хэтэрхий их эрх мэдэлтэй болчихож
Монгол Консерватив намын Нийслэлийн дарга Б.Энхбаяртай ярилцлаа
-Танай нам байгуулагдснанаасаа хойш өнөөг хүртэл ямар үйл ажиллагаа явуулж ирэв?
-Манай нам үүсгэн байгуулагдаад багаггүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд намын мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг сур¬талчилах ажлыг эхлүүлээд явж байна. Сүүлийн үед манай на¬маас “Дэлхийн хараатай Монгол-2050” гээд стратегийн баримт бичгийг гаргасан. Үүнийгээ олон нийтийн хүр¬тээл болгож бас судалгаа хийж үзлээ. Түүнчлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал гэсэн таван асуудлыг тусгасан.
-Монгол Консерватив намынхан улс оронд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
-Бид улс орны өнөөгийн нөхцөл байдалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ талаар манай намын үзэл баримтлалд ч тусгагдсан. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан асуулгыг хүргэж байгаа. Энэ асуулга цаашид үргэлжилнэ. Нөгөөтэйгүүр, муулахаас илүүтэй төрийн тэргүүний хувьд Монгол Улсын хувь заяа, хөгжлийг авч явах үйл ажиллагаагаа зоригтой эхлүүлээч гэдгийг сануулж байгаа. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярт өршөөл үзүүлсэн явдалд бидний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэр хүнийг өршөөх, өршөөхгүйдээ гол нь биш. Үнэхээр авлигын хэрэгт холбогдсон нь үнэн юм бол энэ мэтээр өршөөгөөд, уучлаад явж болохгүй. Авилгын хэрэгт холбоотой нь батлагдсан тохиолдолд өмгөөлөөд, хамгаалаад, өршөөгөөд явдаг юм байна гэсэн асуудал тавигдаж байна. Цаашилбал, энэ мэтчилэн хэрэгт холбогдчихоод өршөөлд, уучлалд, хамрагддаг жишиг тогтчих вий гэж санаа зовниж байгаа. Өнөөдөр нийгэм тэр чигээрээ өршөөлийн хуулийн тухай ярьж байна. Ерөнхийлөагчийн гаргасан хоригийг буруутгах хүн олон байгаа байх. Миний хувьд энэ хориг бол зөв. Нөгөө талаараа УИХ-ын дарга З.Энхболд хэтэрхий их эрх мэдэлтэй болчихож. Монголын Засгийн газар тоглоом биш шүү дээ. Сайдын суудал бол халаа сэлгээ хийгээд байдаг байгуулдагын жижүүрийн орон тоо биш. Цаашид төрийн бодлого энэ мэтээр чваад байвал хойч үедээ буруу үлгэр болж магадгүй. Хэн хүссэн хүн сайд болж болдог тогтолцоотой бол хамаа алга би хэдэн суугаад үзье л дээ.
-Н.Энхбаярыг сайд болно гэсэн мессеж байна. Таныхаар бол тэгж болохгүй юу?
-Энэ хүнийг монголын ард түмэн хайрладаг, хүндэлдэг байсан. Одоо ч тэр хайр энэрэл нь байгаа байх. Тэгээд ч улстөрч хүн. Сайд болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ идэж уусан нь үнэн бол улстөр гэдэг чинь утгаггүй болж таарч байгаа биз дээ. Би бол дэмжихгүй байна. Улстөрийн жаахан салхи сэвэлзээд сайдын суудал ярингуут л уйлан хайлан гүйж ирж төрийн ордонд янз бүрийн наймаа тохироо хийж явдаг Н.Энхбаяр хэн юм. Үнэхээр л зүрх сэтгэл нь ард түмэнээ гэж байсан бол түүнийг хэн ч буруутгахгүй биз дээ.
- Засгийн газар МАН-ыг шахчихлаа. Дараагийн сайд нар хэн байх бол?
-Хэн нь ч байсан ялгаагүй. Хэдхэн сар болохын хооронд хэн юу хийх юм. Би Засгийн газарт биш ард түмний амьдралд л санаа зовинож байна. Хагас өлсгөлөн ард түмэнтэй орон улстөржөөд хаа холддог юм. Үнэн чанартаа төрийн бодлого иймэрхүү байвал удахгүй бослого гарна биз.
-Сүүлийн үед намын төлөвшил, задралын талаар их ярих болжээ. Манайд намын төлөвшил хэр тогтсон бэ. Энэ талаар таны байр суурийг сонсвол?
-Манай намын хувьд үүсэн байгуулагдсан тэр цагаас аваад нэг үзэл баримтлал бодлогыг бариад явж байна. Нөгөөтэйгүүр, олон улсын жишигт ямар байна гэдгийг гол зорилгоо болгоод явж байна. Улс орныг авч явж байгаа бүтэц нь олигархи, луйварчид байна. Ийм хүмүүсээр удирдуулчихаар улс орны нөхцөл байдал дагаад энэ зүйл рүүгээ орж байна. Эдгээр асуудалд манай намын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Ер нь аливаа нам ард түмний дуу хоолойг илэрхийлдэг байх ёстой. Төр ч бас ийм байх хэрэгтэй. Түүнчлэн манай улсад намын төлөвшил байдаггүй. Ардчилсан нам, Монгол ардын нам хоёрыг том нам гэсэн үнэлэмжээр хардаг. Үнэндээ бол дотор нь орохоор автоматаар үзэл баримтлалаа мэддэггүй хүнийг намдаа элсүүлдэг. Нэг жишээг дурьдахад МАН-ын Бага хур¬лаас хүмүүс их зүйлийг хүлээж байсан. Харин тэр зүйл нь болсонгүй, Ахиад л нөгөө олигархи, луйварчидтайгаа үлдлээ. Намаа ийм зүйлээс салгаж чадахгүй байгаа хүмүүс яаж улс орноо цэвэрлэж чадах вэ дээ. Ийм зүйл дээр ард иргэдийн итгэл, үнэмшил алдарч байна. Намуудын шинэчлэл гэхээр удирдлагаа солихоор ойлгодог. Харин түүний оронд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, амласан амлалт, бодлогодоо л тууштай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам авлигатай тэмцэнэ гэж амлаж байсан. Өөрсдийнхөө хүмүүстэй тэмцэж чадахгүй л байна шүү дээ. Тиймээс төрийн эрх баригч энэ хоёр намаас ард түмэн том зүйл хүлээх хэрэггүй болжээ.
-Улс төрийн жижиг намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аль нэг намыг дэмжих байдлаар оролцож байсан. Харин танай намын тухайд аль нэг намыг дэм¬жиж орол-цоогүй. Ямар шалт¬гаа¬ны улмаас дэмжиж оролцоогүй юм бэ?
-Жижиг намууд бүгдээрээ аль нэг намын халаасанд багтчихсан байна. Гудамжны хэллэгээр бол “бөгс” долоогоод явж байна шүү дээ. Таван төгрөг, цөөн суудлын төлөө л эвсч байна. Тэгэхээр сөрөг хүчин гэдэг зүйл үгүй болж байна.
Харин манай намын тухайд парламентад суугаад сөрөг хүчин болж чадахгүй бол гаднаас ч хамаагүй сөрөг хүчин болъё гэж бодож байгаа. Хэд хоногийн өмнө паралментад суудалгүй намуудын дарга нарын уулзалт болсон. Сөрөг хүчин гэдэг бол улс төрийн намуудын хийх ёстой зүйл.
-Намууд гишүүнчлэлийнхээ тоогоор уралддаг болжээ. Танай намын тухайд одоогоор хичнээн гишүүнтэй болж байна вэ?
-Олон улсад гишүүнчлэлгүй нам олон бий. Манайхан шиг аймаг, сумаараа дүүрэн нам байна гэж байхгүй шүү дээ. Эцсийн эцэст энэ нь хүний эрхийн асуудлыг хөнддөг. Ялсан намынхан сумандаа овгор нь болж ялагдсан нь дөрвөн жил шоовдорлогддог үзэл тогтоод удаж байна шүү дээ. Харин энэ балай үзлээсээ татгалзах хэрэгтэй. Тухайн намын үзэл баримтлалыг дэмжиж болно. Гэхдээ манай улсад хүмүүс намын гишүүнчлэлээс татгалзана гэж байхгүй юм шиг байна лээ. Анх намыг үүсгэн байгуулахдаа 801 хүний гарын үсэг цуглуулдаг. Одоогоор манай нам хоёр гаруй гишүүнтэй. Бидний үзэл баримтлалыг дэмжээд ирсэн хүнийг гишүүнчлэлээр авна. Түү¬нээс бусад намынхан шиг манайд өнөөдөр төчнөөн хүн элснээ энэ тэр гэдэг бол шууд хэлэхэд улс төрийн шоу шүү дээ. Бүр энэ нь ард түмнийг доромжилж байгаа хэрэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл, чи үзэл баримтлалгүй учир энэ намаасаа гараад манайд орчих гэж доромжилж байгаа хэрэг.
URL: