Швед улсын иргэнийг хүчиндсэн хэрэг гарчээ

70239995220bc0f4aad781Сүүлийн жилүүдэд монголын хөдөөгөөр гадаадын иргэд ямарч хараа хяналтгүй, хэлмэрч хөтөчгүй зоргоороо тэнэх явдал ихсэж байгаа нь гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж байна гэж цагдаагийн  байгууллагаас анхааруулж байна.

Тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Цэнхэр сутын Буйлан багт Франц, Шведийн хоёр иргэн унаж явсан морио  дээрэмдүүлсэн бол 6 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө  Чулуут сумын Халуун ус багийн нутагт Швед улсын нэг иргэнийг хүчиндсэн ноцтой хэрэг гарчээ. Мөн 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутагт Япон улсын нэг иргэн бусдад эд зүйлсээ дээрэмдүүлсэн гэх дуудлагыг Аймгийн цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу түргэн шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдийг баривчилжээ.


URL:

Сэтгэгдэл бичих