Хойд Солонгос нүүрсний нийлүүлэлтээр Орос, Монголыг гүйцэв

92baa1_coal3_x800 92baa1_coal3_x800Энэ жил Вьетнамын нүүрсний экспорт эрс унасантай холбоотойгоор Хойд Солонгос нүүрс нийлүүлэлтээ Хятадын зах зээлд өсгөсөн цорын ганц улс болов.

Гаалийн мэдээллээр Хятадын нүүрсний импорт эхний таван сарын байдлаар 40 хувь буурчээ. Энэ хугацаанд Вьетнамын нүүрсний нийлүүлэлт 91 хувь унаж, Хойд Солонгосын нийлүүлэлт 25 хувь нэмэгдсэнээр Хойд Солонгос нь Орос, Монголыг гүйцэж Австрали, Индонезийн дараа Хятадын гуравдагч том нүүрс нийлүүлэгч болжээ.

Дотоодын эрчим хүчний эрэлт нь нэмэгдсэнтэй холбоотойгоор Вьетнам улс нүүрсний экспортлогчийн байр сууриа орхин харин ч ирэх оноос нүүрс импортлохоор болоод байгаа.

Харин Хойд Солонгост гурван сар үргэлжилсэн ган гачигаас болоод ургац алдаж гаднаас хүнсний бүтээгдэхүүн авах хэмжээнд хүрч болзошгүй байна. Тиймээс тэд ийнхүү экспортын орлогоо өсгөх бодлого барьж байгаа юм.

Мэргэжилтнүүд энэ явдлыг Вьетнамын Хятадын зах зээл дэхь байр суурийг Хойд Солонгосчууд эзэллээ хэмээн дүгнэж байна.

2015 он гарсаар Австрали, Орос улсуудын нүүрсний нийлүүлэлт 45 хувь унасан бол Өмнөд Африк, АНУ огт экспорт хийгээгүй болохыг Хятадын гаалийн мэдээлэл харуулж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих