Хүний нөөцийн сайжруулсан програм Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хэрэглээнд нэвтэрнэ
Ирэх сард Хүний нөөцийн сайжруулсан програм “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчдын хэрэглээнд нэвтэрнэ. Холбоо, мэдээллийн технологи ба автоматжуулалтын цехийн инженерүүд хүний нөөцийн мэдээллийн системийн менежментийг боловсронгуй болгох, мэдээллийн санг өргөжүүлэх, ашиглах, хянах, механик ажилбаруудыг хөнгөвчлөх, эдгээртэй холбоотой зардлыг бууруулах зорилгоор хүний нөөцийн сайжруулсан програм хангамжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү програм хэрэглээнд нэвтэрснээр ажилтан өөрийн табелийн дугаарыг компанийн Ерөнхий захиргааны 1, 2-р байр, “Уурхайчин” соёлын ордон болон үйлдвэрийн бүс дотор аль ойрхон буй терминал машинд оруулж хүссэн мэдээллээ харах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл цалин болон хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сантай болох давуу талтай. Цаашид ажиллагчдад өөрийн хувийн мэдээллийг вэб сайт, гар утас бусад төхөөрөмжөөр авах боломжийг хангахын төлөө ажиллана гэж Холбоо, мэдээллийн технологи ба автоматжуулал-тын цехийн өгөгдлийн сангийн зохион байгуулагч П.Дагва ярив.
Хүнд хамаатай цогц мэдээлэл багтаасан энэхүү програмд ажилтны хувийн зан чанарын мэдээлэл хүртэл оржээ. Уг ажилд үйлдвэрийн цех, хэлтсийн хүний нөөцийн менежерүүд санал нэмэрлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн мэдээллийг сайжруулан засварлах ажил давхар хийгдэж байна. Одоогоор хүний нөөцийн сайжруулсан програм хангамжийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явна. Холбоо, мэдээллийн технологи ба автоматжуулалтын цехийн оюунлаг инженерүүд өгөгдлийн бааз шилжүүлэхээс эхлээд хүндрэлтэй нилээд тулгарч байгаа ч уг ажлыг цаг хугацаанд нь дуусгахаар хичээж байна.
URL: