“Өөрсдийг нь тэжээдэг луйварчдыг өршөөж, шударга ёсийг үгүй болгож байна”
Парламентэд суудалгүй найман намын төлөөлөгчид болон ДМ бүлгэмийн гишүүд өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар хатуу байр сууриа илэрхийллээ.
Тэд өршөөлийн хууль энэ агуулгаараа батлагдах аваас өнгөц харахад хэдэн ядарсан өрх толгойлсон эмэгтэйчүүд, тав арван төгрөг хулгайлаад арван жил сууж байгаа хүмүүс суллагдах гэж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ улсын хөрөнгө мөнгөнөөс шамшигдуулсан, эх орноо зарж идсэн, өөрсдийг нь тэжээж байсан хүмүүсийг суллах гэж байна” хэмээн хурлын эхэнд илэрхийлээд цааш нь,
Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталж орлого, татвараа нуун дарагдуулсан аж ахуй нэгж, хуулийн этгээдүүдийг өршөөж байгаа нь өөрсдийг нь тэжээдэг бизнесмен луйварчдыг өршөөж, нийгэмд шударга ёс гэдгийг үгүй болгож байна. Эдийн засгийн өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль гэх луйврын хуулиудыг энэ агуулгаар, нууц хэлбэрээр батлах гээд байна.
Энэхүү Өршөөлийн тухай хуулийг ардчилсан орны Парламент хаалттай буюу иргэдээсээ нууж, хэлэлцэж байгаа нь хачирхалтай. Яагаад өршөөдөг вэ Өршөөл бол хуулийн дагуу олгосон бүх ял шийтгэлийг бүрэн цуцлах арга хэмжээ бөгөөд олон улсын түүхэнд хаад, төрийн тэргүүн зарлиг гаргаж хуулийн шударга бус шийтгэлийг залруулж иржээ.
Өршөөлийн тухай хуулийн зорилго УИХ-аар энэ өдрүүдэд хэлэлцэж буй Өршөөлийн тухай хуулийн төсөл батлагдвал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа авлига, албан тушаалын олон гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалт болон шийдвэрлэлтэд нөлөө үзүүлж, сүүлийн жилүүдэд сүр дуулиантай эхлүүлсэн авлигын эсрэг тэмцлийг үндсэнд нь царцааж байгаа” хэмээн мэдээлсэн юм.
ЭЗ-ийн ил тод байдлыг дэмжих тухай хууль /бүрэн эхээрээ/
Х.Маргад
URL: