Гишүүд нутагтаа амарч байна

Наадам өнгөрснөөс хойш нам гүм байдал ноёлж, УИХ-ын гишүүд амралтын байдалтай байна. Гишүүдийн хувьд нутагтаа амрангаа айраг цагаа эргүүлсэн шиг явна. Зарим гишүүд түүхэн ойтой аймаг, сумдын наадам хэссэн шиг амарч яваа харагдана.

26703201eb714ab7big
Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймгийн Дадал сумын түүхт ойн баярт уригдан очсон бол Д.Лүндээжанцан, Я.Содбаатар нар төрсөн нутагтаа Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан их, бага даншиг наадамд уригдсан аж. Гишүүн Д.Ганбат амрангаа тойргоо эргэхээр явсан бол Увсын гишүүд бүгдээрээ аймгийнхаа түүхт 90 жилийн ойн баярт оролцохоор аль эрт нутгийн зүг хүлгийн жолоо залсан сурагтай.

Уг нь улсын наадам өнгөрсөн ч УИХ амрахгүй, зав чөлөөгүй ажиллана гэдгийг З.Энхболд чуулганы хуралдаан дээр хэлж байсан бол хэлсэн, хийх нь зөрж байдаг үйлдлээр өөрөө ч сумын баяр наадам хэсч, гишүүд ч сураггүй амралттай яваа ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих