Хуримын бөгжин дээрх Хаан бугуйвч, Хатан сүйхийн учир
Монгол хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс эрс ялгаатай, өөрийн гэсэн нарийн утгыг агуулдаг.
Хаан бугуйвч гэж нэрлэсний учир нь гэргийнхээ чимэг нь болж явах учир хаан бугуйвч, эмэгтэйн бөгжийг эр хүнийхээ цоморлог болж явах учир хатан сүйх гэж нэрлэжээ. Эдгээрийн аль аль нь Монгол хээний үүсэлтэй дүрснүүд юм.
Хаан бугуйвч (Зүүн тал) Монгол гэрийн тооныг төлөөлсөн буюу зөрж барилдсан дугуй хэлбэртэй. Эр хүн гэдэг тухайн айл гэрийн эзэн, гал голомт бадраах хүн гэсэн утгаар ийнхүү дүрсэлжээ.
Харин хатан сүйх гэрийн багана тулгуур буюу ташуу дөрвөлжин хэлбэртэй. Айл гэрийн тоонот тэргүүн нь эр хүн, багана тулгуур нь эм хүн хэмээн төлөөлүүлжээ.
Бөгжний доторхи хоёр нүд нь гэр бүлийн хоёрыг, гадна талын гурван нүд эцэг эх элгэн саданг төлөөлүүлсэн байдаг. Мөн гадаад өнцөгүүд нь дөрвөн зүг найман зовхист хорвоогийн сайн мууг хамтдаа туулах, бат бөх холбоосыг билэгджээ.
Хуримын бөгжийг эрэгтэй хүн эмэгтэйнхээ эрхэм хүндлэлд хэмээн баруун гартаа, эмэгтэй хүн зүүн гартаа зүүдэг. Улс үндэстэнүүдэд эмэгтэй хүн хуримын бөгжөө зүүн гартаа зүүдэг түгээмэл заншил байдаг нь, зүүн гарын ядам хурууны гол судас шууд зүрхрүү очдог хэмээн үздэгтэй холбоотой. Монгол хуримын бөгж нь хуримлагч хосууд хорвоогийн зовлон жаргал бүхнийг өнө мөнхөд хамтдаа туулан, гэр бүл элгэн садандаа ачлалтай байх давхар утгыг билэгддэг нарийн учир, онцлогтой ажээ.
Эх сурвалж: www.hiub.mn
URL: