УИХ-ын инженер гишүүд лобби бүлэг байгуулжээ

aae404c35c19bf86originalУИХ дотроо “Инженер болон хөгжлийн судлаачийн үйл ажиллагааг дэмжих” лобби бүлэгтэй болжээ. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичиг, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Тиймээс эдгээр хууль, тогтоомжийг үр дүнтэй, хурдацтай хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих зорилгоор дээрх лобби бүлгийг байгуулжээ. Сонирхуулахад, одоогийн парламентын 76 гишүүний гуравны нэг нь инженер мэргэжилтэй юм байна. Тиймээс инженер гишүүд нэгдэж, Мэргэшсэн инженерийн тухай хуулийн төслийг боловсруулж, холбогдох төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодоос саналыг авч байгаа ажээ. Тэд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд техник, технологийн мэргэжилтэй ажиллах хүчин, тэр тусмаа инженерийн үүрэг, ур чадварын хөгжил чухал үүрэгтэй гэж үздэг гэнэ.

 


URL:

Сэтгэгдэл бичих