Шинэ начингийн хурдан удмын даага эзэндээ очих болов уу

Ардын хувьсгалын 94 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр эрвийх дэрвийхээрээ хичээцгээж байна. Наадмаас өөр юм ярьвал газар авахгүй унтарч байгаа энэ цагт үндэсний бөхийн барилдаан эвээ олохгүй зүүн, баруунаа булаацалдан баахан сенсаацлаад авлаа.

fc21332795cc6ceboriginal

Одоо тэгээд хэн нь наран ургах зүгээс гарч бөхийн ритингээ өсгөхөөр болоод байнадаа хөөрхий. Энэ маргаан заримд нь амттай байхад, заримынх нь зэвүүг хүргэж байгаа бололтой юм. Ёс эвдээд хэрэлдээд байгаан бол тогтсон уламжлалаа ч бас эвддэг юмуу гэх санаатай юм МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат өөрийн твиттертээ жиргэжээ. Ямартай ч уламжлалт сайхан баярыг минь бантан болгосон зүүн, барууны хэрүүлийг ойшоохгүй байгаагаа илэрхийлж энэ жил залуу начинд гардуулдаг даагаа өгөхгүй нь бололтой. Тавын даваа эхлэх үеэс даагаа хөтлөн цэнгэлдэхэд орж ирдэг А.Мөнхбат л лав энэ жил даага гардуулахаар төв цэнгэлдэхэд харагадахгүй бололтой шүү.

 


URL:

Сэтгэгдэл бичих