Д.Бэкхэм охиныхоо нэрийг биедээ мөнхлөв

“Лос Анжелес Галакси”-гаас “Нью-Йорк Космос”-т Дэвид Бэкхэм саяхан мэндэлсэн охиныхоо нэрийг хүзүүнийхээ доод хэсэгт буюу эгэм орчимдоо гар бичмэл хэлбэрээр шивүүлсэн байна.

Түүний хөвгүүд болох 12, 8, 6-тай Брүклин, Ромео, Круз нарын нэр ч бие дээр нь байдаг аж. Олон жил хүсч хүлээсний эцэст өнгөрөгч сарын 10-нд охинтой болсон Бэкхэмийн эхнэр Виктория “Ээж болох жаргалыг надад дахин мэдрүүлсэн миний Харпер Севен хорвоогийн хамгийн хөөрхөн охин” хэмээн “Twitter”-ээр дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ баяраа хуваалцсаар байна.

Тэрбээр Х.Севенийг мэндэлснээс дөрөв хоногийн дараа бяцхан охиноо өхөөрдөн буй нөхрийнхөө зургийг өөрөө авч “Twitter” дэх хуудсандаа тавьсан юм.

Энэ нь хүүхдийнхээ анхны зургийг өндөр үнээр хэвлэлүүдэд зардаг оддын дунд тогтсон жишгийг эвдсэн билээ.

Мөн тэд охинд нь зориулан илгээсэн том бэлгүүдийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэн хэдийн хүргэгдэн ирсэн заримыг нь эздэд нь буцаан үлдсэнийг нь буяны байгуулагуудад хандивласан байна.

Ж.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих