Сагсчид эхний тоглолтоо Мексикийн багтай хийнэ
Дэлхийн оюутны спортын Универсиад XXVIII их наадам БНСУ-ын Гванжу хотноо ирэх долоодугаар сарын 3-14-ны өдрүүдэд болно.
Тус наадамд оролцох Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчдын тоглолтын хуваарь гарчээ. Манай баг B хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексик улсын багуудтай багтжээ.
Эхний тоглолт 7 дугаар сарын 4-нд 14:30 цагаас Мексик-Монгол (Ёонван спортын ордонд)
Хоёр. 7 дугаар сарын 5-нд 20:30 цагаас Монгол-Монтенегро (Гванжугийн Их сургуулийн спортын ордонд)
Гурав. 7 дугаар сарын 6 нд 14:30 цагаас Монгол-ОХУ (Гванжугийн Их сургуулийн спортын ордонд)
Дөрөв. 7 дугаар сарын 8-нд 17:30 цагаас Канад-Монгол (Ёонван спортын ордонд)
Тав. 07 дугаар сарын 09 нд 12:30 цагаас Монгол-Швед (Муан спортын ордонд) тус тус тоглохоор хуваарь гарчээ.
Энэ тэмцээнд 24 баг орж буй бөгөөд дөрвөн хэсэгт хуваагдан тоглох аж. Нэг хэсгээс 4 баг шалгарч, цаашид хасагдах журмаар тоглох юм байна. Сагсан бөмбөгийн тэмцээн 7 дугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
manaihan nuruugaar namhandaa yandaa aluulsaan kkk bagahan toonii zuruuteil hojigdoosoi bile