ӨМНӨД СОЛОНГОСТ 750 ГАРУЙ ХҮНИЙГ ТУСГААРЛАВ

a7dcd2cd938200593c5f306e07bfe653_L

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж /Middle East Respiratory Syndrome/ буюу МЕРС гэх титэмт вирусийн  халдвар авсан хүмүүстэй ойр харилцаа холбоотой байсан 750 гаруй хүнийг Өмнөд Солонгосын Засгийн газар тусгаарлажээ.

Хүнд хатгаа үүсгэдэг  МЕРС нь өнгөрсөн оны хавраас хойш голдуу Ойрхи Дорнодод тархсаар байна.

Саудын Аравид байсан өмнөд солонгос залуу уг вирусийн халдвар авсан нь өнгөрсөн сард тогтоогдсон юм. Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны мэдэгдсэнээр, энэ хүнээс халдвар 25 хүнд тархсаны хоёр нь нас бараад байна.

Халдвар авсан 25 хүнтэй холбоотой байсан хүмүүсийг хоёр долоо хоног тусгаарлана гэж тус яам өчигдөр мэдэгдлээ.

Халдвартай хүмүүстэй ойр байсан 750 гаруй хүн байгаагийн 700-д нь гэртээ байхыг үүрэг болгожээ. Бусдыг нь эмнэлэгт тусгаарлах аж. Тэд өөр өвчнөөр мөн эмчилгээ хийлгэж байнаа хүмүүс гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих