Балба улсад дахин хүчтэй газар хөдлөлт болов

1

Балба улсад дахин нэг хүчтэй газар хөдлөлт өчигдөр буюу 5 сарын 12-ны өдөр болсон байна. Уг газар хөдлөлт Эверест уулын ойролцоо болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл хэмжээ нь урьд урьдынхаас том хэмжээтэй буюу 7.4 магнитудыг заасан байна. Балбын нийслэл төдийгүй хөрш Энэтхэг, Бангладеш улсын нийслэлд хүртэл уг газар хөдлөлт мэдрэгдсэн ажээ. Намче Базар хотын орчим дахь газар хөдлөлтийн хүчийг АНУ-ын геологийн судалгааны төв хэмжиж үзсэнээр 7.4 магнитут болохыг тогтоосон байна.

Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Балбад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс нийслэл Катманду хотын байшин барилгын 30 хувь нь сүйдэж, 8000 гаруй хүн амь үрэгдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих