“Женко” бүтээгч үү, сөнөөгч үү

battulga    Хэл ам дагуулсан “Чингис” бондын санхүүжилтээр, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Гудамж” төслөөс “Туулын хурдны зам” төслийн замын ажлыг өнгөрсөн 2013 онд эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ ажлын хөрөнгө мөнгө багагүй шийдэгдсэн ч ажил нь удааширалтай байгааг тал талын мэдээллээс авч үзвэл “Их Майдар” эко хотоос болсон бололтой. Тодруулбал, “Женко” Х.Баттулгаас болж энэ ажил хойшилсон гэдгийг эх сурвалж хэллээ.

“Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд саад болж байгаа бас нэгэн асуудал нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдахаар яригдаж буй “Майдар эко хот”-руу хурдны замыг тавиулахаар төлөвлөснөөс замын трассыг дахин судлах, батлах зэргийг дахин хийхээс өөр аргагүй болсон байна. Өөрөөр хэлбэл, зарим нэг эрх мэдлтнүүдийн эрх ашгаас болж хурдны зам барих ажил бас багагүй хугацаанд саатах бололтой.

Харин энэ тухайд “женко”-гийн хүн гэх Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаагаас тодруулахад “Хурдны зам тавих асуудал Засгийн газарт эцэслэгдэх шатандаа яригдаж байгаа. Замын трассыг батлахдаа хаагуур, хэрхэн тавьж газар чөлөөлөлт, бүтээн байгуулалтыг уялдуулах вэ гэдэг нь бас томоохон асуудал юм. Шинээр тавих хурдны зам нь өөрөө Богд уулыг ороосон тойрог байдалтай баригдах тул “Майдар эко” хотыг дайрч өнгөрөхөөр шинэ трасс батлагдсан байгаа. Шинэ трассыг хэлэлцэж байж Засгийн газраас эцэслэнэ” гэжээ.

Төмөр зам барих асуудал ярихаар хэрэлдэж л суудаг, эсвэл төслийг нь дараад хэвтчихдэг, “Шинэ сум” төсөл гэхээр ганцаараа эзэгнэхийг хүсэх гээд бүхий л том төсөлд өөрийгөө гол дүр хэмээн боддог Х.Баттулга ер нь ямар санаатай нөхөр вэ. Одоо хурдын зам тавих ажилд саад болж байгааг бид харж байна. Өөрийгөө бүтээн байгуулагч хэмээн зарлах дуртай Х.Баттулга ингэхэд бүтээгч үү, сөнөөгч үү.

 

 

Н.Дөл

 


URL:

Нэр: НЭГИЙГ БОДМООР ДОО Огноо: 1 May 2015

НАДААС ӨӨР ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ ГЭЖ АСУУДАЛ БОЛГОНД ХАНДДАГ ХҮН ДЭЭ БАЙГУУЛАГУУДЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ЭСВЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭРЭЭР БАЙГУУЛАГУУДЫГ АВДАГ. ГОЛ НЬ АВЧ БОЛНО ТЭГЭЭД ХЭДЭН МОНГОЛ НЭМЭГДСЭН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛОВ ГЭДЭГ НЬ ГОЛ ГОЛ ШҮҮ ДЭЭ. ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТИЙГ ЯГ ИЙМ БАЙДЛААР АВЛАА. БУСДЫГ ЯАХААРАА ӨӨРӨӨСӨӨ ДОР ҮЗЭЖ ИЙМ ЗАН ГАРГАЖ БАЙНАА. МСSийн ОДЖАРГАЛ ГЭХЭЭР Л ӨМДӨНДӨӨ ТАВИХ НЬ ШАХУУ БОЛОХ ЮМ ТЭР ЗАЛУУ ШИГ УЛС МОНГОЛОО БОДОЖ АЖИЛАЛ ДАА. ДААНЧ БОЛОВСРОЛ ДУНД ХҮНЭЭС ДУТУУ Л СЭТГЭЛГЭЭ ГАРАХ ЮМ МӨНГӨТЭЙ БАЙЖ БОЛНО. ТҮҮНИЙГ ЯАЖ ОЛОН ТҮМЭНД АШИГТАЙ УЛС МОНГОЛЫН ХӨГЖИЛД ТУСТАЙ ЮМ ХИЙХ ТУХАЙ Л БОДМООР ЮМ. ҮНЭХЭЭР ЮМ ХИЙЕ ГЭЖ БАЙГАА БОЛ НҮҮРСНЭЭС ШАТАХУУН ГАРГАХ БИЗНЕС РҮҮ ОР Л ДОО . ХАНГАЛТТАЙ ЗАХ ЗЭЭЛ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ДААНЧ ИНГЭЖ ЧАДАХГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ТЭР ХЭЗЭЭЧ ХООСОН ГАЗАР ЮМ БҮТЭЭЖ БАЙГААГҮЙ ХҮН. ЯС ЧАНАР НЬ ТЭР

Нэр: zochin Огноо: 2 May 2015

tiim shuu neg leserguun yum shig sanagdaad baidagiin

Нэр: zochin Огноо: 2 May 2015

sain hun lav bishee

Нэр: Мягмар Огноо: 31 October 2015

Яах гэж ингэж туйлширч нэгийгээ газар доогуур оруулж байдаг юм бэ дээ. Женко нь ч Оджаргал нь ч Монголд хэрэгтэй ажил хэрэгч хүмүүс шүү дээ. Энэ бичигч л бичсэн юмаа үнэд хүргэж хоолоо олохдоо Монголын эсрэг үйлдэл хийгээд байгаа юм бишүү. Тэд хоорондоо муу ч биш. Таныг ингэлээ гээд юу нь ч өөрчлөгдөхгүй. Больж үз. Ажил хийж хоолоо олж ид.

Нэр: Anonymous Огноо: 25 March 2016

Хэтэрхий шатчихсан яваа хүн харагддаг гэхдээ Монголд хийж бүтээсэн ,харах юм үлдээсэн хүн үүнээс өөр байна уу

Сэтгэгдэл бичих