Терроризмын эсрэг асуудлаар хэлэлцэв

teeeeeeeees

Европын холбоо ба Газрын дундад тэнгисийн өмнө эргийн орнуудын гадаад хэргийн сайд нарын албан ёсны бус хурал 13-ны өдөр Испанийн Барселонад болж, аюулгүй байдал, терроризмтой тэмцэх, цагаачдын асуудлаар хэлэлцэв.

Испанийн ерөнхий сайд Ражоу, терроризмд цохилт өгөхөд олон улсын хамтын ажиллагаа хамгийн чухал юм. Өдгөө Европын орнууд дайнд өртсөн оронд туслах нь аль ч үеэс илүү шаардагдаж байна гэв.

Европын холбооны гадаад харилцаа аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч Могайрини, Европын холбоо ба Газрын дундад тэнгисийн өмнө эргийн орнууд гадаад хэргийн сайд нарын хурлыг жилд нэг удаа хийхийг хүсэж байна. Газрын дундад тэнгисийн хоёр эргийн аюулгүй бодлогыг тогтоох төдийгүй залуу хүмүүсийг ажлын байраар хангаж, соёл шашны тухай ойлголцлыг нэмэгдүүлэх ёстой.

Түүнчлэн Европын орнуудын Гадаад хэргийн сайд ба Дотоод явдлын сайдын нэгдсэн хурлаар цагаачдын асуудлыг хэлэлцэж, хурлаас өмнө ажлын хэсэг илгээж, хууль бус цагаачдын эх үүсвэр орон болон дамжин өнгөрөх орноор дүн шинжилгээ хийнэ гэв.

\Урьхан\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих