Дэлхийн хамгийн үнэтэй лекторууд
1986 онд Америкийн гипнозийн мэргэжилтэн Рональд Данте Чикаго хотын их сургуульд 2 хоногийн курсын үеэр гипноз эмчилгээний тухай лекц уншиж 3 сая долларын хөлс авчээ. Энэ авсан шагналынхаа хэмжээгээр тэр хамгийн үнэтэй лектор гэж Гиннесийн номонд бичигдсэн байна. Доктор Данте гипнозын хажуугаар гэмт хэрэгтэн, голливудын жүжигчин Лед Тернерийн 7 дахь нөхөр, хүн амины хэргээр хэд хэдэн удаа шоронд суусан, гэдгээрээ олны танил гэнэ.
Харин АНУ-ын ерөнхийлөгч асан Р.Рейган чөлөөнд гараад 9 сар болсны дараа Японд очиж 20 минутын хоёр лекц уншиж Fujisankei компаниас 2 сая долларын хөлс авсан байна. Түүнд Америкд фаст фүүдийн тухай лекценд нь арай бага буюу 60 мянган доллар төлж байжээ. Америкийн тэрбумтан Дональд Трамп Нью-Йорк хотод нэг цагийн лекцнийхээ төлөө Learning Annex компаниас 1,5 сая долларын шагнал авсан гэдэг. Түүний “Яаж мөнгөтэй болох вэ” гэдэг лекцнийх нь минут бүр нь 25000 доллар байсан аж.
URL: