Халдлага үйлдэгч нэг этгээдийн нэрийг тогтоов

jhgffgfddf

Кенийн засгийн газар 5-ны өдөр, Кенийн Мой их сургууль руу халдсан хэргийн үеэр цагдаад буудуулан амиа алдсан нэгэн этгээдийн нэрийг тогтоосноо зарлалаа.

Дотоод явдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Нжока, халдлага үйлдэхдээ амиа алдсан этгээдийн нэрийг Абдуллахи гэдэг, Кенийн сомали үндэстэн, тэрээр Найроби их сургуулийн Хууль зүйн сургуулиас төгссөн, эцэг нь Кенийн хойд хэсгийн Мандела мужийн орон нутгийн засаг дарга гэлээ.

2013 оноос хойш Абдуллахи гэрийнхнээсээ холбоо тасарсан байна. Цагдаагийнхан түүнийг Сомалийн “Аль- Шабааб” бүлгийн гишүүн гэж сэжиглэж байна.
\Навч\


URL:

Сэтгэгдэл бичих