Хүндэрсэн эдийн засгаа хамгаалах засгийн ЛАЛ УХААН
Ардчилалын салхи сэвэлзсэнээр хэдийнээ хорин таван жилийг ардаа орхисон ч манайх гэдэг оронд тэр ардчилал хэмээн хэнхэлзээд байгаа зүйл байна уу хэмээ асуумаар. Уг нь 25 жилийг ардаа орхисон ардчилалын салхи өнөөгийн нийгмийг хүмүүнлэг ариун болгох багагүй хугацаа.
Гэвч өнөөдөр АРДЧИЛАЛ-ын нэрийг барьж ард иргэдээ шулж ханаж цадахаа мэдэхээ байсан хэдэн ХУВАЛЗ-нд шимэгдсээр монгол орон үнэндээ туйлдаж байна.
Үндсэн хуулиндаа бүгд тэгш эрхтэй хэмээн зааж газар бол монголын ард түмний өмч хэмээн цагаан дээр хараар тодоос тод бичсэн тэр цагаа мартаж орхисон эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэр цаг хугацааг хэн ч мартаагүй, мартах ч үгүй биз гэдгийг эргэн сануулмаар. Гэтэл өнөөдөр Ноён уулын асуудлаар нэгэн дорвитой шийдвэрт хүрсэн зүйл байгаа билүү. УХНА, УХУУЛАХГҮЙ гэсэн хоёр талын маргааныг харж суусан Ерөнхийлөгч маань өөрөөсөө хөөрхөн зайлуулаад орхичихсон. Нутгийн ард түмэн мэдэх асуудал ухааны юм яриад л өнгөрчихсөн. Ёстой л арьсаа хамгаалсан арчаагүй үйлдэл.
Үнэндээ Ноён уулын ухна гэдэг бол саяхан болж өнгөрсөн “Иракийн Мосул музейн түүхийн үнэт зүйл ба эртний хот Нимрудыг сүйтгэсний дараа “Лалын улс” хэт даврагч бүлэглэл дэлхийн соёлын өв-эртний Хатра хотын туурийг сүйтгэсэн“-тэй ижил зүйл болно гэдгийг дэлхий дахин хажуунаас харж суугаа. Харин гэтэл мэдсээр байж өв соёлоо устгах гэж улайраад байгаа манай ЗАСГИЙН ГАЗАР, лалын хэт даврагсадтай агаар буй сэтгэсээр… Ялгаа нь нэг эдийн засгаа аврах гэж, нөгөө нь дэлхий дахинд өөрсдийгөө тунхаглах гэсэн ХОЁР УХААН. Гэвч начир дээрээ өвөг дээдэс, түүх улбаагаа мартаж ойд төөрсөн сармагчин лугаа аяглахыг илүүд үзсэн үзэл суртлын мансуурал ажгуу.
Өнөөдөр болж байвал маргааш гэдгийг мартах тэдний хувьд юу ч биш ажээ. Харин тэрхүү дэлхий дахиныг айлгаж зүрхэнд нь шар хуруулаад байгаа ЛАЛЫН ХЭТ ДАВРАГСАД бол өөрийн итгэл үнэмшил дээр суурилсан шашны нэгэн хэлбэр төдий. Гэтэл манай засаг бүхэл бүтэн улсын өв соёлыг улан доороо гишгэлж эртний өвөгийнхөө булш бунханыг ухаж сэндийчиж, хүндэрсэн эдийн засгаа хамгаалах арга хайж байгаа нь өрөвдөлтэй УХААН-ыг гарц гэж үзэх үү.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
URL: