М.Обама Японд ирлээ
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Ази дахь айлчлалаа Японоор эхлүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр албаны хүмүүсийн хамтаар Токио хотноо ирж, тус улсын эзэн хаан Акихито болон хатан Мичикод бараалхсан байна. Хатагтай Обамагийн айлчлал гурван өдөр үргэлжих бөгөөд энэ хугацаанд тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абе, Боловсролын сайд Кихара нартай уулзаж, дэлхийн боловсролын асуудлаар байр сууриа солилцох юм.
Энэхүү айлчлал улс төртэй ямар ч холбоогүй хэмээн Цагаан ордноос мэдээлсэн билээ. Тэргүүн хатагтай дэлхий даяар боловсрол эзэмшиж чадахгүй байгаа 60 сая охид, бүсгүйчүүдийн төлөө шийдвэртэй алхам хийхээр ийнхүү Азийн орнуудаар айлчилж байгаа юм. Боловсрол эзэмшээгүй эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь Азид бүртгэлтэй байдаг гэнэ. Тэргүүн хатагтайн дараагийн зогсоол Камбож улс аж. Тэрбээр Камбожийн боловсролын салбарыг Японы тусламжтай шинэчлэх хүсэлтэй байгаа юм.
URL: